УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.07.22

Гэрэлт хөшөө босголоо

Өндөр гэгээн Занабазарын хүй дарсан газарт гэрэлт хөшөө босгож мандал өргөлөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар “ 380 жилийн ойн хүрээнд гэрэлт хөшөө босгож байна. Мөн Өвгөн суваргыг дагасан хийдийг засах ажлууд хийгдлээ. Энэ засвар дууссан учраас ард түмэндээ баяр цэнгэл болгож дөрвөн насны морь  уралдсан их баяр наадмыг зохион байгуулж байна” гэлээ.

Анхдугаар богд Өндөр гэгээний мэндэлсэн газар нь  ийнхүү гэрэлт хөшөөг нь анх удаа залжээ.