УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.07.21

Хархоринд болох даншиг наадмаар 512 бөх барилдана

УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.

Энэ сарын 24-26ны хооронд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг зохион байгуулах гэж байна. Уг ажилд та ямар үүрэгтэй оролцож байгаа вэ. Бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ ?

Би Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоолоор баталсан комиссын ерөнхий хорооны гишүүн. Мөн Хархорин сумд зохион байгуулагдаж байгаа Даншиг наадмыг хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна.

Энэ жилийн Даншиг ямар онцлогтой болох вэ ?

Хархорин бол Монгол улсын эртний нийслэл. Өндөр гэгээний ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвин, засаглаж байсан нутаг учраас Засгийн газар шийдвэр гаргаж даншиг наадмыг зохион байгуулахаар шийдсэн. Мөн үүнтэй холбогдуулан дотоод, гадаадын жуулчдад үзүүлэх бүтээлүүд ихтэй. Аялал жуулчлалын дэд бүтэц сайн хөгжсөн учраас жуулчид ирэхэд хүндрэл бага.

Наадмаар хэдэн бөх барилдах вэ. Мөн соёл урлагийн арга хэмжээнд хичнээн хүн оролцох вэ  ?

Соёл урлагийн салбарын 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй арга хэмжээ зохиогдоно. 512 бөх барилдана.

                           Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү