Халуун хошуут мал сүргээ өсгөн буян хишгийг нь хүртэж буй хөдөлмөрч Цагаан-Уул сумынхан дэлгэр зуны цагтаа “Гурван бум” малын баяраа тэмдэглэж дэнж хотойтол наадаж байна. Цагаан-Уул сумын иргэд 1974 онд нэг бум малын баяр, 2000 онд 2 бум малын баярыг тэмдэглэж байсан бол 15 жилийн дараа мал сүргээ 3 бум болгон өсгөжээ.
Баярт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч М.Пүрэвсүрэн болон урлаг соёлын алдартнууд, нутгийн уугуул иргэд хүрэлцэн ирж дэлгэр зуны цагтаа дэнж хотойтол наадаж байна.