УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.07.21

УИХ чанартай хуулиудыг батлан гаргах ёстой

“Хурууны хээ” ток шоу нэвтрүүлгийн наадмын дугаарт  Монгол улсын аварга УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар оролцжээ.

УИХ-ын хамгийн отгон гишүүн гэж таныг бодож байна. Танд УИХ-д сууж буй хугацаандаа батлуулахыг зорьж буй хуулийн төсөл байгаа юу ?

Өнгөрсөн 2008-2012 онд НИТХ-д СХД-ээс сонгогдон нийслэл хотынхоо төлөө ажиллаж байсан. Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудал байдаг. Тиймээс Улаанбаатар хотын төлөвлөлт, хөгжилтэй холбоотой хууль эрх зүйн шинэ боломжийг гарган ирж хотыг дахин хөгжүүлэх, үүнтэй уялдуулан барилгын тухай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож орчин үеийн шийдэлд хүргэх ёстой. Ийм бодлогыг барьсан.

Энэ асуудалтай холбоотойгоор Э.Бат-Үүл даргатай үл ойлголцох асуудлууд гарсан уу  ?

Ардчилсан нийгмийн гол хүчин зүйл бол хүний эрх, эрх чөлөө. Мөн Зах зээлийн эдийн засгийн гол эрхэмлэж буй зүйл нь хувийн өмч түүний баталгаа. Иймэрхүү зүйлийн үл ойлголцлууд гараад маргаан дагуулах асуудлууд ар араасаа гарах вий гэж бодож байна. УИХ сайн чанартай хуулиудыг батлан гаргах ёстой. Гэхдээ иргэдийн өмчид халдах байдлаар иргэдийг эрхийг зөрчиж байгаа хууль гарч буй нь харамсалтай байна. Үүний эсрэг дуу хоолойгоо илэрхийлсэн.

Энэ тэмцэл үргэлжлэх үү ?

Тийм. 8 сард дахиад байршлуудаар явж иргэдтэй уулзана.

                                 Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү