УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.07.22

Л.Энх-Амгалан гишүүн аварга малчиддаа хүндэтгэл үзүүллээ

Хөвсгөл аймаг улсдаа малынхаа тоо толгойгоор хоёр дугаарт бичигддэг.

Энэ жилийн баяр наадмаар гурван бум малын баяр хийж байгааг тохиолдуулан Л.Энх-Амгалан гишүүн аварга малчиддаа хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “1975 онд Цагаан-Уулчууд маань нэг буман малын баяр, 2000 онд 2 буман малын баяр хийж байсан бол энэ жил гурван буман малын баяраа хийж байна. Гурван буман малтай болсон нь Цагаан-Уул сумын ард иргэд, малчдын маань хөдөлмөрийн үр дүн юм. Та бүхэн минь энэ амжилтаа улам бататгаж мал сүргээ улам өсгөн элбэг дэлбэг, сайхан амьдрахын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэсэн юм.

                    Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү