Ирэх аравдугаар сарыг дуустал дотоодынхоо хэрэгцээг хангах нөөц бий
ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун
2015.07.30

Ирэх аравдугаар сарыг дуустал дотоодынхоо хэрэгцээг хангах нөөц бий

ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тариалалтын явц болон гурил, төмс, хүнсний ногооны үнийн өсөлтийн талаар тодрууллаа.

-Улсын онцгой комиссын мэдээлснээр энэ жил манай улс ургацынхаа 50 хувийг алдана гэсэн тооцоо гарсан. Мөн тариаланчдын хэлж буйгаар 70-80 хувийг алдана гэх яриа нийтэд хүрлээ. Гурилын үйлдвэрүүд ч үнээ нэмээд эхэлжээ. Энэ талаар бодит байдлыг ярина уу?

-Ерөнхийдөө тав, зургадугаар сард газар тариалангийн төвийн бүс нутгаар хур тунадас бага, их халсан. Тиймээс зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 2-нд Монгол Улсын Шадар сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа.

Тариалангийн бүс нутгаар явахад хэт их халсны улмаас таримлын өсөлт зогсонги байдалтай байсан. Тиймээс бид урьдчилсан байдлаар ОБЕГ,

Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулан орон нутагг ажилласан байгаа. Тэр үед хур тунадас орохгүй энэ хэвээр үргэлжилбэл ургацынхаа 50 орчим хувийг авахгүйд хүрэх нь гэсэн урьдчилсан тооцоог хийж байв.

Гэтэл долдугаар сард газар тариалангийн бүс нутагт бороо хур орлоо. Үүнтэй холбоотой хадлан тэжээл авах боломжтой болж, ургацын таримлууд ч сэргэх байдалтай байна. Гэхдээ бороо хур орсон ч ургацаа 100 хувь авна гэж байхгүй шүү дээ. 70-80 хувь ургацаа алдчихлаа гэдгийг тэдгээр хүн яаж тооцоолоод байгааг бид төдийлөн ойлгоогүй. Яагаад гэвэл хэдий хэмжээний ургац авах вэ гэдэг тооцоог ургацын үр цутгалтын үе явсны дараа тогтоодог.

Ургацын хаврын тариалалтаас намрын хураалт хүртэл 4-5 мэдээлэл гаргаж танилцуулдаг. Үүнд, хаврын гаргадаг юм. Нөгөөтэйгүүр өнгөрсөн тариалалт, соёололт, ургаптын баланс, хэдий хэмжэ'эний ургац хураасан зэрэг мэдээллийг шат дараатай гурван сард улсын хэмжээнд байгаа гурил будааныхаа нөөцийг гаргаж тооцоолсон. Тэгэхээр ямар ч байсан ирэх аравдугаар сарыг дуустал дотоодынхоо хэрэгцээг хангахуйц хэмжээний нөөцтэй байгаа.

-Ирэх аравдугаар сар хүртэл хэрэглэх гурилын нөөцийн талаар тодруулбал?

-Тариалан эрхлэлтийг дэмжих санд өнгөрсөн жилийн ургацаас нөөцөлж авсан 30 мянган тонн улаанбуудай задраагүй хэвээрээ байна. Гурилын үйлдвэрүүд ч тодорхой хэмжээний гурилын үлдэгдэлтэй байгаа. Дээрээс нь гурилын үлдэгдэл нэлээд байна.

Тиймээс ургацын 70-80 хувийг алдах нь, гурилын хомсдолд орох нь гэх зэргээр олон түмнийг төөрөгдүүлж, буруу мэдээлэл өгөх нь эргээд зах зээлд хий хомсдол, үнийн хөөрөгдөлтийг бий болгох вий гэдэгт хаа хаанаа анхаарах хэрэгтэй.

-Гэхдээ нэг шуудай гурилын үнэ 1000-1200 төгрөгөөр нэмэгдсэн байна шүү дээ?

-Ихэнх гурилын үйлдвэр гол нэрийн барааны үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс авсан зээлээрээ яамтай байгуулсан гэрээний дагуу өнгөрсөн жилийн ургацаас бэлтгэсэн гурилаа зарж байгаа. Тэгэхээр гурилын үнийг үндэслэлгүй нэмэх учиргүй. Хүмүүсийн яриад буй 70-80 хувийн ургац алдаж байна гэсэн мэдээлэлтэй холбож гурилынхаа үнийг зохиомлоор нэмж байна гэж ойлгож байгаа.

-Энэ жил хэдий хэмжээний улаанбуудай тариалсан бэ?

-Манайхан энэ онд 300 мянган га-д улаан буудай тариалсан. Сүүлийн таван жилийн дунджаар бодоход 460 гаруй мянган тонн хүнсний улаанбуудай хураан авна. Үүнээс 350 орчмыг нь гурилын үйлдвэрүүдэд нийлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Хаврын тариалалтын дүн гарахад улаанбуудайг 359.7 мянган га-д тариалсан дүн гарсан.

Тариаланчид маань сүүлийн жилүүдийн цаг агаарын байдал тааламжтай байсны улмаас тариалалтаа нэмэгдүүлсэн. Гэтэл энэ зун зуншлага тааруу байлаа

-Дотоодын хэрэглэгчдийн гурилын хэрэгцээг хангахад хэчнээн тонн буудай шаардлагатай вэ?

-Улсын хувьд 350 орчим мянган тонн улаанбуудайг 240 мянган тонн гурил болгодог. Энэ Н1р манай жилийн хэрэгцээ.

-Шинэ ургацын төмс, хүнсний ногооны үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн байна. Тэгэхээр төмс, хүнсний ногооны ургац бага байгаа гэсэн үг үү?

-Энэ жил 13.9 мянган га-д төмс тариалах байснаас 12.6 мянган га-д тариалсан. 8.9 мянган га-д хүнсний ногоо тариалах байсны долоон мянга орчимд нь тариалсан байгаа.

Тавдугаар сард хүнсний ногоо тариапалтын үеэр шөнөдөе агаарын температур хүйтэн байсны улмаас тариалаптад сөргөөр нөлөөлсөн. Дээрээс нь зургадугаар сарын хэт хапалт нь хүнсний ногооны ургалтад сөргөөр нөлөөллөө. Ерөнхийдөө цаг агаарын байдлаас болоод төмс, хүнсний ногооны эрт болцын ногоо гарах нөхцөл тун бага байлаа.

Үүнтэй холбоотой нийлүүлэлт багасч үнэ нэмэгдсэн. Цаашид хэдий хэр хэмжээний ургац хураах тооцоог наймдугаар сар гараад хийнэ. Өнгөрсөн жилүүдэд дотоодын хэрэглэгчдийг төмс, хүнсний ногоогоор бүрэн хангаж байсан. Эрт ургацын хүнсний ногоо бага гарч ирсэн учраас өнөөдөртөө үнэ өндөр байна. Ирэх саруудад хураалт нэмэгдээд ирэхээр урьдын үнийн дүнд эргээд орно.

-Хур бороо шаардлагатай байсан тав, зургадугаар сард үүл буудаж, бороо оруулалгүй даг алдсан гэж шүүмжилж байна.   Энэ үнэн үү?

-Үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг тав, зургадугаар сард БОНХЯ- ны харьяа Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүд хамтран орон нутагт зохион байгуулж хийсэн.

Зуншлага гайгүй байсан баруун, говийн аймгуудад хуралдсан үүлэнд зориудаар нөлөөлөх сумыг тариапангийн бүс нутгууд болох Булган, Сэлэнгэ, Төв аймаг руу татсан. Харамсалтай нь, бороо орох хэмжээний үүлний масс тариалангийн бүс нутаг руу төдийлөн орж ирээгүйн улмаас буудах нөхцөл үүсэхгүй байна гэсэн мэдээллийг цаг тухайд нь өгч байсан. Түүнээс биш манай яам болон цаг уурын байгууллагатай шууд хамааралтай асуудал биш юм.