302 айл газар ашиглах гэрчилгээтэй боллоо
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2015.07.31

302 айл газар ашиглах гэрчилгээтэй боллоо

Нийслэлийн ХУД-ын 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын амны 302 айлд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол газар ашиглах гэрчилгээг гардууллаа.

Энэ оны зургаадугаар сарын 29- нд эдгээр 302 айл өрхийг төлөөлүүлэн 27 өрхөд газрын гэрчилгээ олгосон билээ.

Үлдсэн Одоогоор 302 өрх айл олон жил амьдарсан газартаа хууль ёсоор суурьших, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой болсон байна.

Харин төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхацсан, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт байршсан, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буусан, газрын маргаан нь шүүхэд очсон, уугуул биш зэрэг зөрчилтэй иргэднйн асуудал шийдвэрлэгдээгүй байна.