Ганбаатар.С 2015.08.10 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэлийн хурал хийлээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэлийн хурал хийлээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2015.08.10/ хэвлэлийн хурал хийлээ.

Тэрээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөлийн тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар бие даагчдын зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийн талаар танилцуулав. Бие даагч гишүүд Өршөөлийн тухай хуулийн төслийн зарим зүйл, заалт дээр анхаарал хандуулан ажиллаж байгааг тэрээр хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.