ШӨХТГ-аас их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдлийг шалгана
Их дээд сургууль
2015.08.25

ШӨХТГ-аас их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдлийг шалгана

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас их дээд сургуулиудын удирдлагууд  сургалтын төлбөрөө  ямар шалтгаанаар  нэмж байгаа болон энэ нь хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг  шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар тухайн газрын дарга Т.Аюурсайхан хэлэхдээ “ Өнгөрсөн хавар улсын хэмжээнд  анх удаа арванхоёрдугаар анги  төгсөлтөө хийж, 19 мянга орчим хүүхэд ЕБС төгссөн. Иймээс их дээд сургуульд элсэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс харьцангуй цөөн байгаа. Үүнтэй холбоотойгоор их дээд сургуулиуд  сургалтын төлбөрөө нэмж байгаа бол хууль бус. Өмнө нь инфляцийн түвшинтэйгээ холбогдуулаад сургалтын төлбөрийг нэмдэг байсан. Тиймээс бид  их, дээд сургуулийн сургалтын төлбөр хуулийн хүрээнд  нэмэгдсэн эсэхийг судалж, шалгаад  хариуг олон нийтэд мэдээлнэ”  гэлээ.  

Түүнчлэн тус газар сургалтын төлбөрөөс гадна оюутны дотуур байрны үнийг нэмсэн асуудлыг ч мөн давхар шалгах юм байна.