УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.08.26
С.Бямбацогт гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл сайаачилж, Засгийн газраас санал авахаар Ерөнхий сайдад хүргүүлээд байсан.
Хуулийн төсөлд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан 84 мянган төгрөгийн татварын хөнгөлөлтийн хэмжээг 232 мянга болгон нэмэгдүүлэхээр заажээ. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдал хүнд үөд бага, дунд орлоготой иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзжээ. Татварын хөнгөлөлтийн хэмжээг ийнхүү нэмснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж буй иргэд орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдөх боломжтой. Түүний санаачлан өргөн барьсан хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд яамдаас ирүүлсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болжээ.