Сургалтын гэрээгээ сунгалаа
2015.08.29

Сургалтын гэрээгээ сунгалаа

БНХАУ-ын Зам харилцааны их сургуульд авто замын чиглэлээр 2013 оноос эхлэн суралцсан 9 оюутан 2014-2015 оны хичээлийн жилд сурлага, урлаг, спортын өндөр амжилттай суралцаж төгссөн тухай тус сургуулиас нь мэдээллээ.

Авто замын салбарын ирээдүйн боловсон хүчнээ дэмжин 2014 оноос эхлэн “МСРС gr” ХХК, “Монроуд” ХХК, “Арж капитал” ХХК,  “Хомын тал” ХХК,  “Экспресс зам” ХХК, “Арц суварга” ХХК-иуд дээрх оюутнуудыг 4 жилийн хугацаанд санхжүүлэхээр гэрээ байгуулан 2 дахь жилдээ ажиллаж  байна. Өчигдөр МАЗХ-ны байранд оюутнууд болон эцэг эхийн төлөөлөлтэй уулзан  2015-2016 оны гэрээгээ сунган гарын үсэг зуран баталгаажууллаа. Мөн энэ жилээс “Ялгуусан” ХХК нь 2014 оноос эхлэн суралцаж хэлний бэлтгэлээ амжилттай төгссөн тэргүүний сурагч М.Тогтохсүрэнтэй гэрээ байгуулан ирэх 4 жилийн хугацаанд нь оюутнуудын байр болон амжиргааны зардлыг дааж, суралцагч төгсөөд тухайн компанидаа 5 жилийн хугацаагаар ажиллахаар тохиролцон Монголын авто замчдын холбоотой сургалтын гурвалсан гэрээ хийж  гарын үсэг зурлаа.

“МСРС gr” ХХК – Т.Далай, - Э.Уламбаяр

“Монроуд” ХХК – Э.Түвшинтулга

“Арж капитал” ХХК – Б.Батцэрэн       

“Хомын тал” ХХК – Т.Лхагвасүрэн

“Экспресс зам” ХХК – Б.Төгөлдөр

“Арц суварга” ХХК – Г.Мөнх-Оргил

“Ялгуусан” ХХК – М.Тогтохсүрэн