2008.09.16

Н.Энхболд: С.Баяр сэтгэл болоод арга зохицох хүмүүсээр танхимаа бүрдүүлдэг.

УИХ-ын дэд дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх боллоо. Дэд даргад бүтэц хэр санагдав?

-Хамтарсан Засгийн газрыг удирдах Ерөнхий сайдын өмнө түүхэн болом-жийг ашиглаж амжуулах нүсэр ажил бий. С.Баяр өөрийн төлөвлөгөөнд тулгуурлан танхимынхаа бүтцийг санал болгосон гэж үзэж байгаа. Ерөнхий сайдын бодож нягталсан бүтэц, бүрэлдэхүүнээр Засгийн газар ажиллах байх. Санал болгож буй Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй би танилцсан, боломжийн юм билээ. МАХН, АН-ын мөрийн хөтөлбөрийн гол зорилтуудыг хэрэгжүүлэхэд оновчтой бүтэц санагдсан.

-Шадар сайдын тоог нэмэх шаардлагагүй гэсэн Ерөнхийлөгч Н.Энхбаярын саналыг хүлээж авбал АН-д хуваарилсан зургаан сайдын суудлаас нэг дутчих гээд байна уу?

-Ерөнхийлөгчийн байр суурийг сонссоныхоо дараа С.Баяр Засгийн газрыг өөрийн санаачилсан бүтцээр ажиллуулмаар байгаагаа УИХ дахь МАХН-ын бүлэгт танилцуулаад дэмжлэг .хүлээсэн.

-АН-аас сайдад дэвших хүмүүсийн нэрс сураг ажгаар сонсогдож эхэлсэн. Хэнийгээ ч дэвшүүлсэн бай МАХН хүлээж авах уу, эсвэл шилж шигших үү?

-Юуны өмнө Ерөнхийлөгч сайдын саналыг харгалзах байх. С.Баяр сэтгэл зүй болоод арга барил зохицолдох хүмүүсээр танхимаа бүрдүүлбэл тэднийг удирдаж, хамтран ажиллахад өөрт нь ч дөхөмтэй биз. Мэдээжийн хэрэг, ажил хийж чадах эсэх чухал шалгуур байх нь дамжиггүй.

АН МАХН-ын адил Мон-голын улс төрийн голлох хүчнийхээ хувьд боловсон Хүчний хариуцлагагүй томилгоо хийхгүй гэж найдаж байна. Хоёр нам сайдад нэр дэвшигчдээ шилж сонгоод оруулаад ирсэн байтал талцаж  суучихаад харилцан өөлөөд эхэлбэл таагүй уур амьсгал бий болохыг бодолцох л хэрэгтэй.

-МАХН, АН-ын хамтын ажиллагааны гэрээнд "Эрдэнийн хувь" ч, "Эх орны хишиг" ч туссангүйгэлцэж байна. АН-ынхны шүүмжилж байгаагаар бол стратегийн ордуудыг ашиглаж иргэдэд хувь хүртээх талаар гэрээнд заахдаа хожимхариуцлагаас мултарч болохоор ойлгомжгүй, хийсвэр ганц өгүүлбэр бодоод олчихсон гэх?

-Ямар сонирхлоор, аль өнцгөөс харж, хэн хэлсэн нь сонин. АН-ын томилсон ажлын хэсэг энэ томъёоллыг гэрээнд тусгахыг зөвшөөрсөн шүү дээ. 1.5 сая төгрөгийг бэлнээр нь тоолоод өгчихье гээгүй. Иргэд жил бүр хамгийн доод тал нь 1,5 сая төгрөгийг бодитойгоор, хувьцаа хэлбэрээр ч юм уу хүртдэг болно гэж бодож байна.

АН-аас гарч байгаа шүүмжлэлийг би ерөөсөө ойлгоогүй. Гүйцэтгэх зөвлөл, бүлгээсээ чиглэл авсан хүмүүс манай талтай хам-тарч томъёолсоныг л гэрээнд заасан. Амласнаасаа бултаж, өгнө гэснээ дутаах гээд байгаа хүн алга. Гэхдээ АН-ын нөхөд учраа олох биз дээ. Иргэдээ өмчтэй, орлоготой байлгахын төлөө хамтарч ажиллахаас хойш.

-Хамтарсан Засгийн газарт ажиллах АН-ын гишүүд МАХН-ын бүлэгт орох магадлал байж болох уу?

-Хууль, эрх зүйн хувьд ямар ч боломжгүй зүйл.

-УИХ-д хоёр дэд дарга ажиллаж байна. Дэд сайдын суудлыг хуваалцаж байгаа гэж ойлгож болох уу?

-УИХ-д есөн ч дэд дарга ажиллаж болох хуультай. Сонгуулийн дүнгээр есөн нам бүлэг байгуулах хэмжээнд суудал авсан тохиолдолд шүү дээ. Энэ парламент хоёр дэд даргатай байгаа нь МАХН, АН эрх мэдлийг хуваалцах гэсэндээ ч биш, Засгийн газрыг хамтарч байгуулах болсон-той нь ч холбоотой биш.

-АН-аас томилогдсон алба нэгт Г.Батхүүтэй хэр харилцаатай байгаа вэ?

-Бид томилогдмогцоо уулзсан. Чиг үүргийнхээ дагуу ажилдаа ороод явж байна. Г.Батхүү бид хоёрт ирэх дөрвөн жилд хийх ажил их бий.

-Сөрөг хүчингүй парламентын дэд спикерт сөрөг хүчний орон зай хэр үгүйлэгдэх юм?

-Сүүлийн хэдхэн өдрийн үйл явцыг ажиглаад үзье л дээ. Өөр байр суурь-тай байгаагаа гишүүд илэр-хийлсээр л байна. Шүүмжлэл, эсэргүүцэл үргэлжилж байна. Сөрөг хүчингүй парламент гэж хэлэх үндэслэл байхгүй. Бид том зорилго дээрээ нэгдэж ажиллана. Хяналт тавих боломж бидний хэнд маань ч бүрэн дүүрэн бий.Урьд нь сөрөг хүчин гэж сөрөг хүчин шиг харагдахын  тулд эсэргүүцдэг, олонх нь олондоо найдаж зүтгүүлдэг байлаа. Үүнийг одоо халах цаг болжээ.

-МАХН үнэмлэхүй олонх болсон байтал АН-тай хамтарч Засгийн газар байгуулах гэснийг Та хувьдаа хэрхэн хүлээж авсан бэ?

-Монголын нийт сонгогчийн 90 хувь нь МАХН, АН-ын аль алиныг сонгосон байгаа юм. 76-гаас 73 суудлыг энэ хоёр намд өгчээ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хамтарч Засгийн газар бай-гуулж болохгүй зүйлгүй. Хоёр намын мөрийн хөтөлбөрт ижил төстэй заалт олон бий.

-Тэгвэл олон мандатын уламжлал тогтож мэдэх" юм аа даа?

-Амьдрал харуулах байлгүй. МАХН, АН-ын нийг-мийн бааз суурь харьцангуй тогтвортой шүү дээ. Сон-гогчдын олонхийг араасаа дагуулдаг ийм том улс төрийн хүчнүүд хоорондын зүй зохицлоо олж байдаг механизмыг бий болгох хэрэгтэй. Эвслийн Засгийн газар байгуулагдаад л  байх сонголтыг хийх хэмжээний нийгмийн суурь хөрс бүрдсэн байж магадгүй л юм. Ирэх дөрвөн жилд хамтарсан. Засгийн газар яаж ажиллахаас шалтгаалж улстөрийн хүчнүүдийн харьцаа, хүмүүсийн сэтгэлгээний цаашдын хандлага тодорхой болох юм.

-МАХН-ын ХХҮ их хурлаас гарсан баримт би-чигт төрийн эрхийг барих-даа Засгийн газрын сайд нарын гуравны нэгээс илүүгүй хувийг УИХ-ын гишүүдээс бүрдүүлэхээ зарласан. Энэ хэмжээг шинэ Засгийн газар хэрэглэхгүй бололтой?

-Тэр бол зөвхөн дангаар Засгийн газар байгуулах тохиолдолд заасан хувь хэмжээ. Хамтарсан Засгийн газар байгуулах гэж байгаа учраас АН сайд нараа яаж томилохыг МАХН-ын баримт бичгээр зохицуулах аргагүй болов уу.

-МАХН-ын хувьд УИХ-ын сонгуульд ялагдсан нэр дэвшигчийг Засгийн газарт сайдаар ажиллуулахгүй тухай журамтай. Шинэ танхимд томилогдох сайд нараа энэ журмаар сонгох уу?

-Ямар дүрэм журамтай, түүнийгээ л мөрдөх ёстой гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.