2015.09.01

МАХН-ын 250 гаруй гишүүд, дэмжигчид цуглалаа

“МАХН-ын анхан шатны байгууллага 2015” төвийн бүсийн зөвөлгөөн энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Зөвөлгөөнд Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Орхон гэсэн таван аймгийн 250 гаруй гишүүд дэмжигчид оролцсон аж.

Энэ үеэр МАХН-ын зарим гишүүдийн байр суурийг сонссон юм.

УИХ-ын гишүүн Ч.Улаан  “Улс орны улс төр, эдийн засаг нийгмийн  бий болсон нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, хамгийн гол нь цаашдаа  бий болсон нөхцлийг яаж өөрчлөх вэ, ирэх оны сонгуульд ямар чиглэлээр бэлдэх вэ гэдэг асуудалд илүүтэй анхаарал хандуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “ Намууд үзэл баримтлалтай байж, ард иргэдийг дундаж амьдралтай болгохын төлөө нам олонхи болж хүчтэй өрсөлдөж, мөн алдаа дутагдалтай зүйлийг нь засч залруулж зах зээлийн нийгэмд МАХН хүчтэй нам болохыг манай намын гишүүд их захиж хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ 2016 оны сонгууль хаяанд ирлээ. Ард  түмэн гурван зүйлээс сонголтоо хийх байх. Нэгдүгээрт Тэд юм хийсэн үү, хоёрдугаарт юм хийж байгаа юу, юм хийх үү гэсэн энэ чиглэлээр сонгох болов уу гэж харж байгаа” гэлээ.

                Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү