БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.09.02

Сургалт амьд болох учиртай

БСШУ-ны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.

9 сарын 1-нд бид бэлэн үү. Бага болон ЕБС-ийн хувьд ?

Энэ хичээлийн жилийн онцлог нь СӨБ-ын хөтөлбөр шинэчлэгдсэн явдал юм. Ялангуяа хүүхдүүдийн бие даан суралцах чадвар, сонирхлоо илэрхийлэх, хүүхдүүдээ таних чиглэлээр хөтөлбөр гарсан. Илүү сонирхолтойгоор цэцэрлэгтээ ирж, аз жаргалтайгаар сургуульдаа явдаг хөтөлбөрийг шинэчлэн гаргалаа. 9 сарын 1 бол бэлэн. Бага боловсролын хувьд өнгөрсөн жилийн шинэчилсэн хөтөлбөрөө илүү батжуулна. Богино хугацаанд суурь боловсролын хөтөлбөрийг бүрэн хэмжээгээр шинэчиллээ.

Илүү сонирхолтойгоор цэцэрлэгтээ ирж, аз жаргалтайгаар сургуульдаа явдаг хөтөлбөрийг шинэчлэн гаргалаа
Техник, технологийн хувьд лабораториуд хэр бэлэн байгаа вэ ?

Өнгөрсөн хугацаанд үүнд зориулаад 200 орчим сургуулийг физикийн лабораторитой болгосон. Сургалт амьд болох учиртай. Сурах орчныг сайжруулах чиглэлийн алхмуудыг тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн хугацаанд 1000 гаруй ангийг цахим болгосон. Энэ жил дахиад 300 ангийг цахим болгоно.  200 ангийг физик, химийн лабораторитой болгохоор ажиллаж байна. Сурах орчин, сургалт 2-оо өөрчилнө гэдэг давхар төлөвлөгөөтэй байгаа.

Багшийн чадварт хэр анхаарч байгаа вэ ?

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү