Газрын ховор элементүүдийг Японы технологоор боловсруулж, борлуулах хэрэгтэй
2009.04.12

Газрын ховор элементүүдийг Японы технологоор боловсруулж, борлуулах хэрэгтэй

УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг, З.Энхболд, Су.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Л.Гүндалай, Г.Занданшатар нарын гишүүд Монгол улс дахь Япон улсын шинэ элчин сайд ноён Такүо Кидокоро-г хүлээн авч, хүндэтгэл илэрхийлэн, цаашид Монгол Японы харилцааг хөгжүүлэх үйлсд нь амжилт хүслээ. Элчин сайд Т.Кидокоро өмнө нь элчин сайдын яам болон, JICA-ийн шугамаар Монголд 2 удаа ажиллаж байсан. Nissan Дизель цэнхэр автобус зэрэг хотын тээврийн хөгжүүлэх төслийн хэрэгжүүлэн, мөн Ерөнхий боловсролын сургуулиудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн эхлүүлэх зэрэг олон зүйл дээр хүчин чармайлт гаргасан байна. 1990 оноос эхлээд сүүлийн жилүүдэд Монгол Японы харилцаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд 2008-2010 оны хооронд 2 улсын худалдааны салбарт хэрэгжүүлэх ажлуудыг тохирсон. Гол нь Уранаас эхлээд зэс, нүүрс зэрэг газрын ховор элементүүдийг Японы дэлхийд гайхагддаг технологоор боловсруулж, үйлдвэрлэж, Японы олон улсын корпорацийн сүлжээгээр дамжуулан борлуулах тал дээр идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Ураны салбарт ОХУ, Монгол, Япон, Франц улсууд хамтран ажиллах нь зүйтэй гэдгийг онцоллоо. Монгол талаас цөмийн энергийг эрчим хүчинд ашиглах талаар олон улсын гэрээ конвенцид нэгдэн орох, дотооддоо эрх зүйн орчноо сайжруулах зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэй.  Мөн Жижиг дунд үйлдвэрт зориулсан хоёр шаттай, жилийн 0.75 хүүтэй,40 жилийн хугацаатай зээл өмнө нь монгол амжилттай хэрэгжсэн. Үүний үргэлжлэл болгож хоёр шаттай зээлийн 2 дахь ээлж 150-200 сая.ам.долларын зээлийг аль болох хүү багатайгаар арилжааны банкаар дамжуулж ЖДҮ эрхлэгчдэд олгох асуудлыг яаравчлуулах хэрэгтэйг дурьдлаа. Аливаа үйл ажиллагаа тасралтгүй ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхижүүлэх, УИХ-ын гишүүд дээрх салбарыг хөгжүүлэхэд нөөц бололцоогоо дайчлан ажиллана гэдгээ мэдэгдлээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.