2009.03.30
Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн тэргүүн Д.Ганхуяг
Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг. Энэ сонгуульт албаныхаа хүрээнд олон ажлыг санаачлан зохиож ирсэн. Тухайлбал, тус улсын Нигата муж болон бусад хотуудад далайн шуурга, газар хөдлөлт болж, олон зуун хүн амь насаа алдаж, үлэмж хэмжээний хохирол учирсанд туслах санаачлагыг анхлан гаргасан ба энэ ажил орон даяар хүмүүнлэгийн аян болон өрнөсөн. Мөн, хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд гар бие оролцож буй япончууд болон монголчуудын хоорондын нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн явган аяллыг 2005-2007 онуудад 3 жил дараалан амжилттай зохион байгуулж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.