2009.03.28

УИХ-ын гишүүд Японы төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга, Монголын ноос, ноолуурын холбоо /МННХ/-НЫ тэргүүн Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн, МННХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Сэдванчиг нар "Монголын ноолууран бутээгдэхүүний баталгаажуулалтын тогтолцоо бий болгох, чанарын түвшинг дээшлүүлэх, Японы зах зээлд борлуулах Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх" төслийг хэрэгжүүлэх зорилгоор Японы Эдийн засаг, худалдааны яамны Нэхмэлийн хэлтсийн орлогч дарга Ё.Осуми тэргүүтэй төлөөлөг чдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл өргөн барих болсныг УИХ-ын гишүүд мэдээлж, дэлхийн зах зээлд Хятадын борлуулж буй ноолууран бүтээгдэхүүн хольцтой байдгаас нэр хүнд нь сайнгүй тухай ярилаа. "Монголын ноолууран бүтээгдэхүүний баталгаажуулалтын тогтолцоо бий болгох, чанарын түвшинг дээшлүүлэх, Японы зах зээлд борлуулах Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх" төслийн зорилго нь мал аж ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэлхийн зах зээлд "Монгол брэнд"-ийг бий болгосноор малчдын орлогыг тогтворжуулахад чиглэх юм байна

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.