2015.09.19

“Шилмэл мал” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Ашиг шимтэй малын үзэсгэлэн худалдаа Яармагийн дэнжид нээлтээ хийлээ.  

Үзэсгэлэнгийн үеэр үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулан худалдаалах, өндөр ашиг шимтэй малыг сурталчлах гээд олон арга хэмжээ зохион байгуулагдах аж. Мөн үржүүлсэн шилмэл малаа уралдуулж, сурталчилгаа хийгдэх юм байна. Нийслэлчүүдийг ирж, идэвхитэй оролцохыг ХХАА-ын сайд Р.Бурмаа уриалж байсан юм.

Малаас гадна гэрийн тэжээвэр амьтад, үндэсний дээл хувцас, мал аж ахуйн тоног хэрэгсэл, ном товхимол, цагаан идээний үзэсгэлэн болох аж.