2015.09.22

Монгол даатгал 8500 харилцагчид нөхөн төлбөр олгожээ

Албан журмын даатгагчдын холбооноос мэдээллээ.

Монгол даатгал компани нь 2014 онд 11,4 тэрбум төгрөгийг нийт даатгуулагчдаа нөхөн төлбөрөөр олгосон. Үүнээс авто тээврийн хэрэгслийн даатгал болон жолоочийн хариуцлагын даатгалаар 3,8 тэрбум төгрөгийг олгожээ. Нийт 79 мянган харилцагчаас 8500 харилцагчид нөхөн төлбөр олгосон аж.