Даатгал 2015.07.02 | Сонин: Үндэсний Шуудан

Ц.Нацагдорж: Төрийн өмчийн даатгал ил болно

Ц.Нацагдорж: Төрийн өмчийн даатгал ил болно
Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын зохииуулалтын газрын дарга Ц.Нацагдорж

Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын зохииуулалтын газрын дарга Ц.Нацагдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Даатгалын төлөөлөгчид олгосон шимтгэл, хураамжийг ил тод болгох шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо хэдхэн хоногийн өмнө гаргасан. Энэхүү өөрчлөлтийг оруулснаар ямар давуу тал гарна гэж харж байгаа вэ?

-Даатгалын төлөөлөгчид олгосон шимтгэл, хураамжийг ил тод болгосон нь энэ зах зээл дээр шударга өрсөлдөөнийг хангуулах нэг чухал алхам юм. Аль нэг компанийн эрх бүхий албан тушаалтан даатгалын компанитай гэрээлснийхээ төлөө тухайн компаниас урамшуулал авдаг. Энэ нь өөрөө шударга өрсөлдөөнийг хангахгүй, цаашлаад авлигын үндэс болох магадлалгай байлаа. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо үүнд зохицуулалт хийсэн.

Ялангуяа төрийн болон олон нийтийн өмчит байгууллага хаана, хэдэн төгрөгийн даатгалд хамрагдаж байгаа нь ил тод болох юм. Нөгөө талаар даатгуулагч компанийн жинхэнэ эзэд өөрийнх нь компанид яг ямар даатгалын гэрээ хийгдэж байна, энэ гэрээ нь төлөөлөгчөөр дамжуулж шимтгэл авсан уу эсвэл өрсөлдөөн дундаас чанартай бүтээгдэхүүн авсан 'уу гэдгийг хянах боломжийг нээж өгч байгаа юм. Даатгалын төлөөлөгч зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө хөлс авах эрх зүйн орчинг бүрдүүлсэн шийдвэр юм.

-Төрийн болон олон нийтийн өмчит байгууллагын эрх бүхий албан тушаалтан даатгалын гэрээ шийдэж өгснийхөө төлөө хэд хүртэл хувийн урамшуулал авдагбайсан юм бэ?

-Журамд өөрчлөлт оруулсан бас нэг давуу тал нь энэ. Төрийн байгууллагын даатгал ямар нэг албан тушаалтнаар дамжсан бол шууц ил тод зарлах олон нийтийн шаардлага байсан. Ингэснээр харддага дагуулдаг асуудалд цэг тавина гэж харж байгаа. Албан бус мэдээллээр бол даатгуулсан мөнгөн дүнгийн 25 орчим хувь буюу дөрөвний нэг нь буруу гараар орох боломжтой байжээ гэсэн үг.

-Одоогоор нийт даатгалын салбарт хэдэн төгрөг эргэлддэг юм бэ?

-Энэ оны эхний улирлын байдлаар даатгалын 17 компани байна. Эдгээр компани нийт 170 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Нийт 3418 дааггалын төлөөлөгч тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж, хураамжийн орлогын 51.9 хувь /55.7 тэрбум төгрөг/ нь даатгалын төлөөлөгчөөр дамжин орсон байна. Мөн тайлант хугацаанд даатгалын төлөөлөгчийн шимтгэлийн дүн 10.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүнээс 3.39 тэрбум төгрөгийг 20 сая ба түүнээс дээш төгрөгийн шимтгэлийн орлоготой 98 төлөөлөгчид олгосон байна.

-Даатталын компаниул мөн хөрөнгийн зах зээл, бичил бизнес зэрэгт хөрөнгө оруулах боломж бүрдсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Даатгалын нөөц сан дээр байршсан мөнгөн хөрөнгийг бусад активт хөрвүүлэх нь хязгаарлагдмал байж ирсэн. Банк бус санхүүгийн байгууллагад тав орчим хувийг байршуулах, Засгийн газрын бонд, хөрөнгийн биржийн хувьцаанаас багахан хэмжээгээр авч болдог байв. Үүний хувь хэмжээг нэмж, зарим дүрэм журамд өөрчлөлт оруулж өгсөн. Тодруулбал, даатгалын нөөц сангийн хөрөнгийн 20 хүртэлх хувийг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хөрөнгө оруулах боломж нээгдэж байгаа юм.

Олон улсын жишгээр даатгалын компаниуд мэргэжлийн хөрөнгө оруулагч байдаг. Улмаар манай даатгалын юмпаниуд гаднын жишгээр мэргэжлийн хөрөнгө оруулагч болж төлөвших эхлэл юм. Үүнийг дагаад хөрөнгө оруулалтын сангууд нээгдэх зэрэг олон давуу талтай.

Төрийн байгуулагын даатгал ямар нэг албан тушаалтнаар дамжсан бол шууд ил тод зарлах олон нийтийн шаардлага байсан. Ингэснээр хардлага дагуулдаг асуудалд цэг тавина гэж харж байгаа.
-Манай иргэдийн хувьд даатгалын үйлчилгээг тэр болгон сонирхохгүй байна. Шалтгаан нь юу байдаг вэ?

-Даатгал гэдэг бол санхүүгийн шийдвэр гаргалт. Өөрт учирч болох эрсдэлийг тодорхой хэмжээгээр тооцож, мөнгөн дүнгээр хаалгах алхам юм. Манайхан даатгуупаад ямар нэгэн эрсдэл хүлээлгүй жил тойрчихдог. Ингэхээр

мөнгөө хүнд зүгээр өгч байгаа юм, шиг мэдрэмж төрдөг. Энэ бол иргэдийн санхүүгийн боловсролтой шууд холбоотой. Бид эрсдэлийг удирдах бус яаж зугтаах ю гэдэг хандлагатай хүмүүс. Өөрөөр хэлбэл, хол аЯплаар явахдаа даатгал хийлгэхийн оронд лам дээр очиж аян замын ерөөл уншуулдаг. Энэ хоёрын аль нь эрсдэлийг чинь нөхөхийг бодох хэрэгтэй.

Гэтэл одоо амыфалын шаардлага өөр болсон. Жолоочийн албан журмын даатгалд заавал хамруулж байгаа шиг эрсдэл өндөртэй салбарт даатгалын технологи нэвтрүүлэх судалгаа хийж байгаа. Ингэснээр барилга, уул уурхай зэрэг эрсдэл өндөртэй салбарт давхар хяналт болж өгөхюм. Мөн даатгуулах дадал олон нийтэд хараахан суугаагүй байна. Жолоочийн албан журмын даатгал зэргээр бага багаар энэ дадал суух замаар өсөх хандлага ажиглагдаж байна.

-Монголчуудын хөрөнгө санхүүгийн чадавх тааруу учраас даатгуулахаас зайлсхнйдэг үзэгдэл байдаг шүү дээ?

-Энэ бол гол шалтгааны нэг. Зах зээл дээр байгаа бүтээгдэхүүн нь дундаж болон түүнээс доош орлого бүхий давхаргын иргэдэд хүртээмжтэй байж чадаж байна уу, үгүй юу гэх асуудал байгаа учраас Хорооны зүгээс иргэдэд хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг бий болгох ажлыг эхлүүлээд байна.