УИХ-ын гишүүн Д.Батцогт
2015.09.24

Тарчигхан орлогод тулгуурласан хэмнэлтийн төсвийг хэрхэн танах вэ

Хасаж танах эх үүсвэр төсөвт цалин тэтгэврээс өөр байхгүй. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг 20-25 хувиар бууруулах аргийг засгийн газраас боловсруулах төлөв бий гэдгийг эх сурвалжууд мэдээллэж байгаа юм.

2015 оны төсөв сүүлийн 10 жилд байхгүй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаа хумисан улсын төсөв байсан. Илүү зардалаа танаж, шаардлагагүй бүтээн байгуулалтыг ирэх жилийн төсөв рүү шилжүүлсэн гэдгийг өнгөрөгч зун зам барилгын ажил ховор хийгдсэн нь харуулж байгаа юм.

Одоогоор танах шаардлагтай гэвэл урсгал зардал руу засаг гар дүрнэ. Урсгал зардалын 70 хувь нь цалин тэтгэвэр байдаг. Тэгэхээр цалингийн цэсийг багасгаж таарахнээ. Харин хэдий хэмжээний таналт аль салбарыг дайрах вэ гэдэг асуулт ургаж байна. Нийт төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй ч цалинд гар хүрэхээс өөр аргагүй гэдгийг хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:

- Миний хувьд эмч багш нарын цалинг нэмэгдүүлэх тал дээр анхаарах шаардлагатай үүнийг хасч болохгүй гэсэн байр суурьтай байна. Төрийн өндөр албан тушаалтан, улсын үйлдвэрийн газрын захирал гэх мэт хүмүүсийн цалинг нэмэхгүй байж болох ч эмч багш нарын цалинг нэмэгдүүлэх аргийг засгийн газар олох ёстой.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

- Зардалыг зөв оновчтой төсөв дотроо тодотгол хийх боломж байгаа гэж бодож байна. Төсвийн тодотгол хийхэд хамгийн хялбар арга бол цалин. Гэтэл өнөөдөр нэмэгдээгүй байгаа иргэдийнхээ цалинг хаслаа гэвэл төрийн үйлчилгээ явагдахгүй. Төрийн үйл ажиллагаа дампуурч байна гэсэн үг.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...