БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Германы сонинд ярилцлага өглөө
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
2015.09.29

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Германы сонинд ярилцлага өглөө

БОНХАЖ-ын Сайд Н.Батцэрэг Германы “DIE WELT AND WELT AM SONNTAG” сонины сэтгүүлч Кристофер Деганотай ярилцлаа.

Энэхүү ярилцлагаар Аялал жуулчлалын салбарыг цаашид хөгжүүлэх яамны гол тэргүүлэх чиглэл болон зорилтууд, 2020 он гэхэд 1 сая жуулчдыг хүлээн авах зорилтод хүрэхийн тулд баримталж буй бодлогын талаар голлон  ярилцсан юм.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлэхдээ: 

“Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр олон ажил хийж байгаагийн нэг нь аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын тоо, үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхийн хамтаар төрөөс аялал жуулчлалын талаар уян хатан, ирээдүйг харсан, олон улсын чиг хандлагатай уялдсан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

370 зочид буудал үүнээс одны зэрэглэлтэй 66 мөн 300 гаруй жуулчны бааз байгаа.

Мөн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр  Казиногийн тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барьсан ба Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн боловсруулж эхэлсэн. Манай улсад аялал жуулчлалын салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5,29 хувийг эзэлж, салбарын орлого 263 сая ам долларт хүрч, жилд дунджаар 400 мянга орчим жуулчин хүлээн авч байна” гэв.

Монгол Улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99-д, Ази Номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдсэн байна. Одоогоор улсын хэмжээнд нийт 370 зочид буудал үүнээс одны зэрэглэлтэй 66 мөн 300 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа  явуулж, аялал жуулчлалын салбарт 50 мянга гаруй хүн ажил хөдөлмөр эрхэлж байдаг ажээ.

Германы “DIE WELT AND WELT AM SONNTAG” сонин нь 1,1 сая гаруй уншигчтай, БНГУ зах зээлийн тэргүүлэгч  өндөр зэрэглэлийн сонин юм байна.