Ойн жимс хадгалах аргыг С.Одонтуяа гишүүн заав
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хуулиуд дээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байгаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Одноогийн булан” хэмээх зөвлөгөөний булантай болжээ.
Тэрээр эрүүл мэнд хууль журмаас гадна амьдралын хэвшлээс шалтгаалдаг гэдгийг онцлоод “Төр түшилцэх их ажлынхаа хажуугаар сайн ээж, сайн хань байх нь миний зам. Тиймээс олж авсан туршлага, санаачилгуудаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Бас бусад хүмүүст хэлж, хуваалцах дуртай.
Харин нийгмийн сүлжээ надад энэ боломжийг олголоо. Та ч гэсэн өөрийн мэргэн санааг бусадтай хуваалцахыг хүсвэл “Одноогийн булан”-д хандаарай” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.
Гушүүн эхний буландаа ойн зэрлэг жимсийг хэрхэн гэрийн нөхцөлд хөлдөөж, хадгалж, хэрэглэх талаар зөвлөжээ. Түүний энэхүү мэдээллийг олон мянган хүн сайшаан дэмжиж, бусдад түгээсэн байна.