С.Ганбаатар зарлал наагаад "Алга болжээ"
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.09.24

С.Ганбаатар зарлал наагаад "Алга болжээ"

УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр гишүүд өөр өөрийн тойрогт ажиллаж байгаа учраас Төрийн ордон эл хуль байна.

Гэхдээ зарим нэг гишүүн ирэн очин байгаа учраас ирэх болов уу гэж хүлээх хүмүүс бий. Харин өрөөнийхээ үүдэнд зарлал наачихвал гадна дотноос ирсэн хүмүүс хүлээхгүй. Ийм санаачилгыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар гаргасан байна. Тэрбээр өрөөныхөө үүдэнд “Дархан, Хөвсгөлд томилолтоор ажиллаж байгаа” гэсэн зарлал наагаад “алга болжээ”.

Тэгэхээр түүнтэй уулзах гэж ирсэн хүмүүс хаана явааг нь төвөгтүй мэдэх боломжтойг харж болно. Харин “Босоо” С.Ганбаатар "ил тод” гишүүн болжээ.