Л.Болд сайдын эрч хүч, хурдыг БХ-ынхан гүйцэхгүй байсан үе бий
2015.09.17

Л.Болд сайдын эрч хүч, хурдыг БХ-ынхан гүйцэхгүй байсан үе бий

(Эрхэм гишүүнээ өмөөрөхүй)

Аливаа хүнийг хэлж ярьснаар нь биш хийж бүтээснээр нь үнэлж дүгнэдэг шударга ёс ховордож байх шиг.

Монгол төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг үг байдаг. Энэ үнэхээр үнэн юмуу гэсэн бодол УИХ-ын гишүүн Л.Болдын сүүлийн үед хэвлэлүүдэд өгсөн ярилцлагыг уншихад төрж хоёргүй сэтгэлээр төрдөө шударга зүтгэсэн хүнийг гутаан гүтгэж боломгүй санагдлаа. Иймээс түүний 2008-2012 онуудад Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд юу үлдээв, бүтээв гэдгийг эргэн санахад хүрэв.

Нэгэн зүйл. 1996 оноос анхлан Батлан хамгаалахын сайдаар энгийн хүн тавьж, иргэнцэргийн харилцаа, иргэний хяналтыг хэрэгжүүлэх ардчилсан зарчмыг баримтлах болсон билээ. Энэ зарчмыг эхлүүлж, иргэний хяналтыгБатлан хамгаалах яаманд , мэргэжлийн удирдлагыг Зэвсэгт хүчний жанжин штабт хариуцуулан өөрчлөх том ажлыг зоригтой хийж амжуулсан Д.Дорлигжав сайдыг одоо ч Батлан хамгаалахынхан дурсан ярих нь олонтаа.

Тэгвэл Л.Болд БХ-ын салбарт иргэний хяналтыг олон улсын жишигт нийцүүлж, жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн сайд гэж хэлж болно. Батлан хамгаалахын сайдын дэргэд эрдэмтэд,олон нийтийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус иргэний зөвлөл ажиллуулсан нь тун үр дүнтэй ажил байсан. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимид, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н. Жанцанноров нарын оюуны соруудыг эгнээндээ багтаасан тэрхүү зөвлөл Сайдад Батлан хамгаалахсалбарын тулгамдсан асуудлуудаар зөвлөмж өгөх, Батлан хамгаалах бодлого, зорилт сурталчлах зэргээр бүтээлч ажиллаж байсныг нэн тэргүүнд дурдууштай.

Нэгэн зүйл. Л.Болд сайдын үед Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (2010 он) шинэчлэгдэн батлагдаж, үндэсний аюулгүй байдлын тулгуур зарчмууд амжилттай хэрэгжих сайн эхлэл тавигдсан юм.

Л.Болд сайд улс орны аюулгүй байдлын асуудлаар “Зөөлөн хүчний” онол дэвшүүлж, лекц уншиж, товхимлууд гарган, БХИС-ийн хүндэт доктор цол хүртэж, аюулгүй байдлын сэдвийг ихэд хичээн судалж, сурталчилж байсан билээ.

Тэрбээр БХЯ-ыг ерөнхий чиг үүргийняам болгох санал дэвшүүлэн дээд удирдлагын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх талаар идэвхтэй ажиллаж, ЗХЖШ-ыг ерөнхий зориулалтын цэргийн командлал, агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалтай болгон орчин үеийн жишгээр зохион байгуулж бэхжүүлсэн бөгөөд өнөөгийн Зэвсэгт хүчний шинэчлэлээс харахад энэ нь маш оновчтой шийдвэр байсан нь нотлогдож байна.

Батлан хамгаалахын төсөв Л.Болд сайдын үед 50 тэрбум төгрөгөөс 160 гаруй тэрбум төгрөг болжөссөн төдийгүй Зэвсэгт хүчний хөгжлийн сан байгуулагдаж, орлогын томоохон хуримтлал бий болж эхэлсэн юм.

Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадвар эрс дээшилж, олон улсын зэвсэгт хүчинтэй хамтран цэргийн сургуулилтыг түлхүү хийж эхэлсэн билээ. Түүнчлэн зэвсэгт хүчний нэр хүнд эрс өссөн.Энэ үеэр Л.Болд сайдын санаачилж, Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид бүтээсэн “Тусгай салаа” кино дэлгэцэд гарсан, хүүхдүүд уг киноны дуугодоо чдуулсаар байна. Цэргийн албанд ард олон дуртай болж, цэрэгт явах залуусын сонирхол эрс өссөн төдийгүй цэргийн алба хаасан хүн төрийн алба эн тэргүүнд хашина гэсэн хууль батлагдаж байсныг саная.

Нэгэн зүйл. Энэ жил хоёр хөрш маань ялалтын баярыг нижгэр тэмдэглэлээ. Хавар Улаан талбайд, саяхан Тянь Э Мэний талбайд монгол цэргүүд ёслол парадын гоёмсог хувцастай сүр жавхаатай жагслаа.

Ганц “онгироо” ногоон хувцастай байсан цэргийнхэн бид Л.Болд сайдын үед барууны загвартай хаана ч гологдомгүй ёслол парадын шинэ формтой болсон билээ.

Тэр хүний санаачлага, идэвх, ирээдүйг харсан бодлого, үйл ажиллагаа нь өнөөдөр ч Зэвсэгт хүчинд ийн хэрэг болсоор байгааг дурдмаар байна.

Нэгэн зүйл. Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний хөгжлийн уг сурвалж нь өндөр түвшинд мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин гэдгийг Л.Болд сайд сайн ойлгож ажилласан. Тэдний төлөө их зүйл хийснийг цэргийнхэн бид одоо ч бахархан ярьж, талархаж явдаг юм.

Цэргийнхний төлөө уйгагүй хөөцөлдөж, зүтгэж байж цэргийнхний тэтгэвэр цалингийн 60 хувиар тогтоогддогбайсныг 80 хувь болгуулж, 36 сарын тэтгэмжийг элдэв шалтгаан зааж хасдаг байсныг болиулснаар одоо цэргийнхний тэтгэвэр сард 800000-1 500 000 төгрөгөөр тогтоогдох болж, 36 сарын тэтгэмжид алба хаагчид 40 гаруй сая төгрөгийг авч байгаа болон өмнө нь тэтгэвэр тогтоолгосон цэргийн ахмадуудын тэтгэвэр 200000–400000 төгрөгөөр нэмэгдсэнийг Л.Болд сайдын БХ-ын салбарынхны төлөө хийсэн гавьяа гэж хэн ч хүлээн зөвшөөрнө.

Иймээс ч тэр 2012 оны парламентын сонгуульд цэргийнхний хүчтэй дэмжлэг авч үнэмлэхүй ялалт байгуулан сонгогдсон УИХ-ын гишүүн юм. Одоо ч цэргийнхнийитгэлийг дааж, сайн ажиллаж байгаа эрхэм гишүүн гэж хэлж болно. Л.Болд сайд цэргийн албахаагчдыг орон сууцтай болгох олон төсөл, хөтөлбөр санаачилж эхлүүлсэн нь одоо ч үргэлжилсээр байна. Болд сайдыг хүндээ анхаарч хүрч ажилладаг байсныг, эрч хүч, хурдыг нь гүйцэж ажиллахад тун хэцүү ажилсаг, оюунлаг сайд байсныг Батлан хамгаалах салбарынхан одоо ч бахархан ярих нь олонтаа.

Нэгэн зүйл. Саяхан би “Багабаян”дахь энхийг сахиулагчдын цогцолборт очиж хэд хоног амарлаа. Энэ том цогцолбор цэргийнхэнд, тэр дундаа энхийг сахиулагчдад тун их хэрэг болж, үр өгөөжөө өгч байгааг мэдэрлээ. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн 800 гаруй цэргийн албан хаагчид онгоцноосоо буугаад шууд эрүүлмэндийн үзлэг шинжилгээндорж агаар устай тохитой орчинд эрүүл мэнд, сэтгэл заслын үйлчилгээг иж бүрнээр нь хийлгэж үнэхээр сайхан амарч байгааг хараад энэ цогцолборыг байгуулах санаачлага гарган хөрөнгө мөнгийг нь буцалтгүй тусламжаар босгож бүтээсэн Л.Болд сайд, хошууч генерал М.Борбаатар, Ц.Ганболд зөвлөх нарыг дурсан сайшаах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрлөө. Энэ цогцолбор нь манай Зэвсэгт хүчинд ойрын 20 жилд байгуулагдаагүй нийгмийн зориулалттай том бүтээн байгуулалт, хүний төлөө, тэр дундаа энхийг сахиулагчдад зориулсан иж бүрэн төвгэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөрөөр яах билээ. Сонирхож байхад энхийг сахиулагчдын энэ цогцолбор орлогоороо зарлагаа нөхөж ашигтай ажиллаж байгаа төдийгүй барьсан зардлаа ч олж байгаа юм байна лээ. Хэдэн бор цэргийнхээ төлөө ийм том төсөл цогцолбор байгууламж олж бариулсан бүх хүмүүст баярлалаа гэж хэлэх ч багадах биз.

Нэгэн зүйл. Энд би Л.Болд сайдын үед хийгдсэн цөөхөн зүйлийг тоймлон дурдлаа. Цэргийнхэн бидэнд бас асуудал байнаа. “Мэдлээ”, “Гүйцэтгэе”, “Сайдаа болно гэж та л хэлж байгаа бол бид юу гэхэв” гэх мэт тогтсон хэллэгээр хаацайлж асуудлыг шийдүүлчихээд сайдаас нь буухаар эргээд хүнээ мартдаг зуршил байсаар байна. Би Батлан хамгаалахын салбарт 46 жил ажиллахдаа 13 сайдын нүүр үзэж, гар барьсан хүний хувьд цэргийнхэн бид Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчиндээ хэрэгтэй чухал асуудлыг нам, эвсэл ялгалгүйгээр шудрагаар хэлэлцэн шийдвэрлэж, хариуцлагыг хамтран үүрч зүтгэх хэрэгтэй гэж судлаачийн хувьд хэлэх гэсэн юм.

Сүүлийн үеийн сайдуудаас генерал Сосорбарам М.Сономпил сайдыг ажлаа өгсний дараа хийсэн ажлуудыг нь сайшааж, сонинд бичиж байсан нь нэн авууштай. Харин бусад сайд нарын араас “дүлзэндэх” хандлага гаргасаар л байх юм. Тийм зүйл битгий байгаасай. Батлан хамгаалахсалбар болон ЗХЖШ-ын удирдлагаа дэмжиж идэвхтэй ажиллах нь цэргийнхэн бидэнд л өгөөжтэй, үр ашигтай шүү дээ.

Энэ ялдамд өнөөгийн БХ-ын сайд Ц.Цолмон ч тулхтай, мэдлэг боловсролтой хүний хувьд Батлан хамгаалах төрийн цэргийн бодлогын үндсийг батлуулах, Батлан хамгаалах хууль эрх зүйг боловсронгуй болгох, цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах, “Монгол улсын төлөө зүтгэе” телевизийн цуврал нэвтрүүлэг хийх, оюутан-цэрэг хөтөлбөрийг чадваржуулах, цэргийн тэнхим байгуулах, “Монгол цэргийн урлаг” төсөл хэрэгжүүлэх гэх мэт богино хугацаанд ихийг санаачлан хийж байгааг олон нийт дэмжиж байна.

Би Болд сайдад тал засах гэж үүнийг бичсэнгүй. Гагцхүү шударга, ёс зүйтэй,мэдлэг мэргэжилтэй, бүтээлчтүүний багийнхны хийсэн бүтээсэн зүйлийг олон нийтэд зөв ойлгуулах гэж үүнийг бичив. “Идүүлсэн бут ургадаг шиг” хийсэн бүтээснийхээ төлөө илүү зоригтой, хийморьтой байхыг эрхэм гишүүн Л.Болд танаас сонгогч бид хүсье.

Шинжлэх ухааны доктор, профессор
Бэлтгэл хурандаа Г.МЯГМАРЖАВ