Олон улсын тусламжийг ашиглах боломжтой боллоо
Олон улсын тусламжийг ашиглах боломжтой боллоо
2015.10.07

Олон улсын тусламжийг ашиглах боломжтой боллоо

2015 оны 9 сарын 28-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” нэмэлт протоколд Монгол Улс нэгдсэнийг албан ёсоор бүртгэн авлаа.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенци, түүний Нэмэлт Протоколуудын хүрээнд Монгол хүүхдүүд өргөдөл, гомдлыг улс орныхоо төрийн байгууллагууд болон олон улсын эрх бүхий байгууллагад мэдээлж, олон улсын тусламжийг ашиглах боломж 2015 оны 12 сарын 28-ны өдрөөс эхлэн бүрдэж байна.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР