Данхгар төрөө цомхотгох хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Экспортын бүтээгдэхүүний үнэ унаснаас болж орлого багассан. Үүнээс болж санхүүжилтээ хийж чадахгүй гэж байна. Зөвхөн үүнтэй холбох шаардлагагүй байх. Бодлогын алдаа л гарсан. Төсвийн орлогоос гадна Чингис, Самурай, үнэ тогтворжуулах хөтөлбөр хөгжлийн банк гээд төсвийн орлогоос хоёр, гурав дахин их хөрөнгийг гаднаас зээл авч зарцуулсан. Гэтэл нөгөө талаараа цалин тэтгэврээ нэмэгдүүлж чадаагүй. Энэ бол мөнгө дутагдсанаас болсон биш, тухайн хүний улсыг удирдаж явах мэдлэг, чадвар дутагдсанаас болсон. Үүнийг хүлээн зөвшөөрч, ярих хэрэгтэй.
Цалин тэтгэврийг хасч, бууруулна гэсэн 2012 онд байсан төрийн албан хаагчдын тоо одоогоор 30 гаруй мянгаар нэмэгдсэн. Гэтэл цалин нэмэгдээгүй мөртлөө цалин зарцуулдаг хөрөнгө 600 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ бол төрийн алба данхайж байгаагийн шинж. Данхгар төрөө цомхотгох хэрэгтэй” гэсэн юм.
Түүний асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дараах хариултыг өглөө.