Ө.Энхтүвшин: Үндсэн хуулийн сонгуулийн тогтолцоотой хэсгийг эргэж харах хэрэгтэй
2011.02.23

Ө.Энхтүвшин: Үндсэн хуулийн сонгуулийн тогтолцоотой хэсгийг эргэж харах хэрэгтэй

-Та Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах УИХ-ын  ажлын  хэсэгторсон. Ер нь "эцэг" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахшаардлага бий юү?

-Нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Орохоос ч өөр аргагүй л дээ. Үндсэн хуулийг1992 онд баталснаас хойш 19жил өнrөpч байна.Нийгмийн" амьдрал асар хурдацтай өрнөж байхад 19 жилийн өмнө баталсан Үндсэн хууль өнөөдрийн бүх харилцааг зохицуулж чадаж байна гэхэд хэцүү. Өөрчлөлт оруулах олон зүйл байна. Тэр дундаас эхний ээлжид алийг нь барьж авах вэ гэдгээ ажлын хэсэг дээр тогтох байх. Харин өөрчлөлт оруулж болохгүй хорин хэдэн зүйл бий. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тэр бүхнийг заагаад өгчихсөн.Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг хамгаалсан заалтууд л даа. Бусдаар бол өөрчлөлт оруулж болно.

-УИХ-ын нэр бүхий 15гишүүн Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтөөс хоёрыг нь буцаах төсөл боловсруулаад байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Тэр долоон өөрчлөлтөөс хүлээж авах зүйл ч бий, шаардлагагүй юм ч бас байгаа. Миний бодож байгаагаар УИХ-ын дарга, дэд даргыг нууц санал хураалтаар сонгодог болох 15 гишүүний санал байж болох зүйл. 2000 онд ил болгосон энэ асуудлыг 1992 онд ба-талсан хэвээр нь нууц болгоё гэдэг дээр санал нэгддэг. Нөгөө талаар Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн давхар байж болохгүй гэсэн тэр агуулгаар нь Үндсэн хуулийг сэргээхэд болохгүй юмгүй. Өнгөрсөн арваад жилийн хугацаанд бид янз янзаар л явж ирлээ. Засгийн газрын танхимаа бараг 100 хувь УИХ-ын гишүүдээр бүрдүүлж үзсэн. Нийт бүрэлдэхүүний гуравны нэгийг нь УИХ-аас байлгаж ч үзсэн. 50 хувь нь гишүүдээс, 50 хувь нь гаднаас ч байлгаж үзлээ. Бүр дан гаднаас бүрдүүлж ч үзсэн шүү дээ. Аль алийг нь харлаа. Эргээд харахад дан,дангаараа явах нь дээр юм гэдэг нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн зөвхөн УИХ-ын гишүүний ажлаа, Засгийн газрын гишүүн нь бас Засгийн газрын    гишүүний   ажлаа хийгээд явбал илүү үр дүнтэй. Энэ хоёр холилдоод ирэхээр парламент  хяналт  тавьж чадахаа больдог юм байна. Сайд нь ч Засгийн газрын гишүүн гэдэг нь танигдахгүй болдог. Ингээд ирэхээр төр сулардаг гэдэг үнэн юм билээ. Би эхэн үедээ сайд, гишүүний албыг яагаад давхар хашиж болохгүй гэж хэмээн боддог байлаа. Эргээд арав гаруй жилийн туршлагаас харахад дан дангаараа байх нь зүйтэй санагдсан. Үндсэндээ парламентын хяналт байхгүй б

олчхож байгаагийн нэг шалтгаан бол УИХ-ын гишүүн сайдын албыг давхар  хашиж болдогтой холбоотой.

-Д.Дамба-Очир нарын гишүүд хотын статусыг Үндсэн хуульд тусгаж өгөхөөр төсөл боловсруулсан байна лээ. Энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Анх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж намайг ярьж явахад хүмүүс яагаад гэж асуудаг байсан л даа. Миний хэлж байсан үндэслэлийн нэг нь хотын статус. Хот гэдэг ойлголт Үндсэн хуулиар юу ч биш болчхоод байгаа юм. Зөвхөн нийслэл гээд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгждээ заачихсан. Түүнээс нь болоод хуучин нийгмийн үед байсан олон сайхан хот устаад алга болчихлоо. Нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү явах нь ойлгомжтой байхад хот гэдэг ойлголтыг устгаад хаячихсан нь хамгийн буруу. Хуучин хот байсан газрууд өнөөдөр жижиг сумын нэг багтай тэнцэх хэмжээнд очлоо. Хүн амын асар том төвлөрөл байгаа ч багийн статустай боло

хоор төсөв мөнгө, хөрөнгө оруулалт гэж байдаггүй. Жишээ нь, Хөвсгөл аймгийн Хатгал хот гэж байлаа. Аймгийн төв Мөрөнгөөс ч бараг том хот байсан шүү дээ. Өнөөдөр юу болов. Хатгалд байсан бүх үйлдвэр татан буугдаж, Алаг-Эрдэнэ сумын нэг баг болчихсон байна. Тиймээс Үндсэн хуульд хот гэдэг статусыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оруулж өгөх  хэрэгтэй. Энэ бол Үндсэн хуульд нэн даруй хийх өөрчлөлтийн нэг нь.

-УИХ-ын сонгуулийн тогтолцоогоо Үндсэн хуульд шууд заагаад өгчих ёстой гэсэн бодолтой хүн байна. Сонгуулийн тогтолцоог ийм байна гээд "эцэг" хуульд тусгачих боломж бий юү?

-Үндсэн хуульд байгаа сонгуулийн   тогтолцоотой хэсгийг эргэж харах хэрэгтэй. Ойлгомжтой болгож найруулах ёстой. Үндсэн хуульд байгаа сонгуультай холбоотой заалт пропорциональ тогтолцоог бүр мөсөн хаачхаад байгаа юм уу, үгүй юү гэдгээр 20 гаруй жил маргаж байна шүү дээ. Нэг тийш болгож шийдэж чадсангүй. Яагаад гэвэл, сонгогч УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гээд Үндсэн хуульд заачихсан болохо

ор пропорциональ системийг хааж байгаа юм гэж манай зарим хуульч ярьдаг. Цэц ч тэгж үзээд хөдлөхгүй байгаа. Сонгуулийн хуулиа боловсронгуй болгож чадахгүй байгаагийн нэг шалтгаан нь Үндсэн хууль болчхоод байна. Энэ саад болоод байгаа зүйлээ нэлээд сайн найруулах хэрэгтэй.Энэ бол үндсэн хуульд оруулах ёстой томоохон өөрчлөлт мөн.

Бас УИХ 2009 онд нэлээд том өөрчлөлтийг Төрийн албаны тухай хуульд оруулсан ч Цэц хүчингүй болгочихсон. Уг нь их зөв зүйл хийсэн юм л даа. Юу гэвэл, 1600 баг бас Улаан-баатар хотын хороодын дарга нийлээд 2000 орчим хүнийг улс төрийн албан тушаалаас гаргасан юм. Багийн Засаг дарга бол улс төржөөд явах хүн биш. МАН, АН-ын ухуулга хийгээд явахын оронд багийн иргэдэд хамгийн ойр дотно байдаг, үйлчилдэг, тусалдаг хүн нь байх ёстой. Гэтэл одоо багийн Засаг дарга нар улс төрийн албан тушаалтан гээд улс төр

жөөд л явж байна. Үүнийг цэгцлэх гээд төрийн захиргааны албан тушаалтан болгочихсон юм. Харамсалтай нь, Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсээд буцаад л улс төрийн албан тушаал болчихсон. Багийн Засаг дарга гэдэг улстөрийн намуудын томилгоо болж байгааг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж л засах хэрэгтэй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.