АН-ын алдаа ард түмнийг хөлдөө чирч байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.10.20

АН-ын алдаа ард түмнийг хөлдөө чирч байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ‘Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

-Сангийн сайд Б.Болор УИХ-д өргөн барьсан 2016 оны төсвийн төслийг хангалтгай сайн боловсруулж, боломжтой бүх хасалт таналтыг хийсэн хэмээн тайлбарлаж байна. Та УИХ-ын гишүүнийхээ хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Засгийн газраас энэ удаад хоёр хуулийн төслийг УИХ-д оруулж ирж, зэрэг хэлэлцүүлж байгаа. Нэг нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд тодотгол хийх нэмэлт өөрчлөлт. Нөгөөх нь ирэх оны төсөв. Тодотгочихсон төсвийг дахин тодотгоно гэдэг нь Засгийн газрын төлөвлөсөн орлого орж ирээгүйтэй холбоотой. Өмнө нь тодотгож байхад Тавантолгойн ордыг хөдөлгөх, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирэх, хэд хэдэн алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хулээлт байсан.

Харамсалтай нь, Ардчилсан намын бүлэг фракцийн дотоод зөрчлөөс үүдээд дээрх төлөвлөсөн бүтээн байгуулалтын аль нь ч урагшаа хөдөлсөнгүй. Мөн улсын эдийн засгийн ерөнхий хүрээ хумигдаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа саарснаас орж ирэх ёстой татварын орлого тасалдсан.

-Он дуусахтай ээрэгцээд төсөв их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ гэсэн тооцоо бий. Тодотгол хийлээ гээд хоёрхон сарын хугацаанд энэ тоог бууруулж дөнгөх үү?

-Өнөөдрийн өргөн барьсан төсвийн тодотголыг энэ хэвээр нь баталлаа гэхэд оны эцэст дахиад тодотгож таарах болов уу.

-Яагаад?

-Тодотголыг өргөн барихдаа тодорхой тооцоо судалгаа хийж, бодит гаргалгаа боловсруулсан зүйл алга. Бодитой гаргалгаа байхгүй учраас дцхиад л тодотгож таарна.

-Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэгт үүнтэй холбоотой дэвшүүлсэн ажил хэрэгч санал бий юу?

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

-Байгаа. Наад зах нь УИХ-аас орлогоо нэмэх зорилгоор баталсан хэд хэдэн тогтоол бий. Түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд төрийн өмчит 119 компанийг шинээр байгуулсан. Үүний 90 нь улсын төсөвт үйлдвэрийн газар байх жишээний. Энэ бүгдийг татан буулгах хэрэгтэй.

Энэ нь зарлага танаад зогсохгүй хувийн хэвшлийн ,үйл ажиллагааг дэмжих тустай. Мөн төрийн албан хаагчдын тоо болон төрийн байгууллагын бүтцийг 2012 оны төвшинд нь эргүүлж аваачих хэрэгтэй. Мөн цалингаас бусад урсгал зардлаа 10-15 хувиар танах санал тавьж байгаа. Зөвхөн лүүргийн хэмжээнд гэхэд 33 орлогч ажиллаж байна. Хотын даргыг УИХ-аас хоёр орлогчтой байхыг хуульчилсан. Гэтэл өнөөдөр эургаан орлогч ажиллаж байх жишээтэй. Туүнчлэн нийслэлийн даншиг, дүүргийн ой гэх мэт арга хэмжээг хориглож, хэмнэлтийн горимыг жинхэнэ утгаар нь шат, шатандаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Мөн нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг эргэж харах хэрэгтэй. Түүнчлэн хоёрхон ажилтантай сумын Нийгмийн даатгалын санд зориулж, тусгай барилга барьж байх жишээтэй. Үүнийгээ болих хэрэгтэй. Нийт дүнгээр нь авч үзвэл төсвийн тодотголоор алдагдлыг Засгийн газрын өргөн барьснаар таван хувьд бус хоёр хувь хүртэл бууруулах боломжтой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байгаа.

-Гэхдээ онцгой албан татварыг нэмэх эамаар алдагдлаа бууруулах боломжтой гэж Сангийн яам үзэж байгаа шүү дээ?

-Нэмж болно. Гэхдээ энэ мөнгөө үр дүнгүй зарлагад бус цалин, тэтгэвэр нэмэхэд зориулах хэрэгтэй. Тэр тохиолдолд иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэх замаар эргээд зах зээлээ дэмжиж чадна. Хэрэв ингэж 2015 оны төсвийи тодотголоо хоёр хувийн алдагдалтай баталж чадах юм бол 2016 оны төсвийг алдагдалгүй батлах боломжтой болно.

-Гэхдээ Сангийн сайд Б.Болорын зүгээс “Төсвийн төслийг бараг түүхэндээ анх удаа ийм сайн танаж чадлаа” хэмээн тайлбарласан?

-Б.Болор сайдын хувьд үнэхээр зоригтой алхам хийсэн. Үүнийг үгүйсгэхгүй. Нэлээн олон шинэ санаачилга гаргаж, таналт хийсэн, Гэхдээ улс төрийн нөлөөллөөс үүдэн төрийн албаны бүх шатанд бугшсан тансаглалыг танаж чадаагүй. Түүнийг нь л бид хэлж байгаа юм.

-Зайлшгүй батлах ёстой төсөв, хасагдах ёстой тансаглал хоёрыг яаж ялгаж байгаа юм бэ?

-Эмнэлэг, сургууль, цагдаагийн төсвийг ямар ч тохиолдолд хасч болохгүй. Мөн төсөвт байгууллагын төсвийн алдагдлыг жилийн эцэст тооцож үзээд, түүнийг нь олгох ёстой. Өнөөдөр бүх сумын захиргаа өртэй болсон. Дулаан, цахилгааныхаа мөнгийг төлж чадаагүй. Наад зах нь, Өвөрхангай аймгийн багш нарын цалинд олгогдох ёстой 928 гаруй сая төгрөг дутаж байна.

Их олон сургууль "Үдийн цай” хөтөлбөрийг зогсоох хэмжээнд хүрсэн, Бүх эмнэлэг эмийн эргэлтийн санд өртэй болсон. Оны эцэст гэхэд 10 орчим тэрбумын эмийн өртэй гарч магадгүй байна. Тэгэхээр төсвийн тодотгол хийхдээ иргэдийн шууд эрх ашигтай холбоотой төрийн үйлчилгээний байгууллагынхаа төсвийг нарийн тооцож, оруулах хэрэгтэй. Түүнийгээ 2016 оны төсөвтөө хэвээр нь авч үлдэх хэрэгтэй. Харин ирэх онд барьж орох гол зарчим нь төрийн эахиргааны албаны зардлыг бууруулах, төрийн албан хаагчдыг цомхотгох явдал.

Дээр хэлсэн. Шинээр байгуулсан төрийн өмчит компаниудаа татан буулгах, нэмж ажилд улс төрийн зорилгоор авсан 30 мянган төрийн албан хаагчаа цомхотгох. Үүний долоон мянга нь зайлшгүй шаардлагаар нэмсэн албан хаагч байгаа. Тэднийгээ харин үлдээх хэрэгтэй,

-Улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах замаар төсвөө хэмнэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ нь төсвийн алдагдлыг бууруулах бодитой үр дүн болж чадах УУ?

-Энэ өөрөө их гоё сонсогдож байгаа яриа. Улс төрийн албан тушаалтны цалинг бууруулна гэхээр. Гэтэл үүнд хэн, хэн хамрагдахыг бодож үзэхээр бас их хэцүү. УИХ-ын гишүүдийн туслах, яамны хэвлэлийн ажилтан, багийн даргн гээд бүгд хамрагдана. Яах вэ, нүдний өмнө тод харагдаж байгаа гэдэг утгвар нь УИХ-ын гишүүний цалинг бууруулж болно. Гэвч энэ шийдвэр зөвхөн УИХ-ын 76 гишүүнд хамаатай биш байхгүй юу.

Миний хувьд үүнийг 2016 оны төсөвт хандаж байгаа улс төрийн хандлага гэж харж байгаа. Бидний цалинг хаслаа гээд улсын төсвийн алдагдлыг бөглөхгүй нь ойлгомжтой шүү дээ. Үүнийхээ оронд АСЕМ-ийн уулзалтад зориулан худалдан авч байгаа нэг бүр нь 600 орчим сая төгрөгийн үнэтэй 30 бенз машиныхаа худалдааг больчих хэрэгтэй, Энэ бол том хэмнэлт. Мэдээж УИХ-ын 76 гишүүн уриалга гаргаад бүгд цалингаа 30 хувиар бууруулбал болно. Харин энэ шийдвэрээсээ болж цалингаараа амьдардаг бусад улс төрийн албан тушаалтнуудыг хохироож болохгуй байхгүй юу. Иймд би үүнийг 2016 оны сонгуулийг угтсан төсвийн пиар л гэж харж байгаа.

-Сүүлийн хоёр, гурван жилийн улсын төсвийг бүгд л Оюутолгой, Тавантолгой гэсэн итгэл найдвар дээр суурилуулан төлөвлөж байна. Гэтэл энэ хүлээлтэд эерэг хариу алга. Ирэх оны хувьд ч итгэхэд бэрх төлөвлөгөө байж мэднэ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Олон улсаас санхүүжилт олж ирэхэд бэлэн болсон байгаа цөөхөн төслийн гол багана нь Оюутолгой. Дээр нь Тавантолгой. Тэгээд цөөхөн хэдэн алтны орд бий. Бидэнд өөр найдвар, төсөл алга. Төмөр замд гадныхаи хөрөнгө оруулна гэхээр танк ачиж орж ирнэ гээд хөөгөөд гаргачихсан. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхлоо ч удаа дараа илэрхийлсэн. Бас л хүлээж аваагүй. Тавдугаар цахилгаан станцыг барьж, байгуулна гэж бараг арван жил ярилаа.

Бүтсэн нь хаа байна. Тэгэхээр Оюутолгой, Тавантолгойдоо найдахаас өөр аргагүй. Хөрөнгө оруулагчид манайд хөрөнгө оруулахдаа хоёрдогч зах зээлд тулгуурлаж л ажиллахыг чухалчлах нь тодорхой. Гэтэл сүүлийн үед Орос, Хятадын эдийн засаг агшиж, зах зээл нь хумигдсан. Иймд нэг жилдээ багтаад биш бүр ойрын 2-3 сарын хугацаанд Оюутолгой, Тавантолгойг дагаж хөрөнгө оруулалт орж ирэх болов уу гэсэн хүлээлт бий. Өөр арга ч бидэнд байхгүй.

-Гол нь жил болгон, бараг худалч хүнд сар болгон л бид бүгдээрээ ингэж хүлээдэг шүү дээ. Тэгэхээр үр дүнгийн биелэлт гэдэг зүйлийг нэхэх ёстой биз дээ?

-Миний хувьд төсвийн төсөлд тусгаж, УИХ-аар баталчихсан орлогын эх үүсвэрийг саатуулсан, саармагжуулсан хүмүүст нь хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүнээс болж улсын төсөв алдагдалд орж, иргэдийн нуруун дээр ирэх санхүүгийн дарамт нэмэгдэж байхад гэм зэмгүй өнгөрч болохгүй.

-Хэнд хариуцлага гооцох гэж. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс “Ордоо хөдөлгөе” гэж удаа дараа мэдэгдсэн. Гэтэл УИХ-ын дарга, Ардчилсйн намын дарга З.Энхболдын хувьд буруу хөдөлгөснөөс зогсоосон нь дээр гэх маягийн байр суурь илэрхийлдэг. Үр дүнд нь алиных нь буруу, хэнийх нь зөв гэдгийг ялгахад бэрх болчихсон?

-Ардчилсан нам доторх фракц хоорондын тэмцлийн төлбөрийг монголчууд их өндөр үнээр төлж байна л даа, Сахилгагүй хүүхдүүдийн зодоон шиг юм болж байна. Уг нь Ардчилсан нам сөрөг хүчин байхад зөрчил нь дотооддоо өрнөөд, зөрчлийнхоө төлбөрийг өөрсдөө төлдөг байсан. Нэгнийгээ намаасаа шахаж гаргах, улс төрөөс зайлуулах, ажил амьдралгүй болгох үйл явц энэ намын дотор 20 гаруй жил өрнөж ирсэн.

Энэ бол Ардчилсан намын ужигт өвчин Харамсалтай нь, эрх баригч болсноор тэр ужигт өвчин нь төрд халдварлаж, төрийг муухай харагдуулаад эхэллээ. Үндсэндээ дампууруулчихлаа. Энэ нь хамгийн харамсалтай үйлдэл, АН-ын алдаа ард түмнийг хөлдөө чирч байна.

-МАН сөрөг хүчний хувиар Ардчилсан намын лидерүүдийн энэ увайгүй үйлдэлд нь ташуур буулгах замаар зөв зам руу нь эргүүлж болохгүй нь үү?

-Хэрэв Тавантолгойг УИХ-руу оруулаад ирвэл бид асуудлыг шийдэлцэж болж байна. Хамгийн аюултай нь оруулж ирэхгүй байгаа байхгүй юу, “Тавантолгойг хөдөлгөе” гэхээр “Шонхор” фракц нь МоАХ-той нийлж, дундаасаа ажлын хэсэг байгуулах замаар УИХ-ын 76 гишүүний өмнөөс шийдвэр гаргаад л чуулганаар хэлэлцүүлэхгүй унагачихсан, Энэ бол хууль зөрчсөн үйлдэл, Миний хувьд Ардчилсан нам засгийн эрхэнд гарснаар гурван том хямрал үүсгэлээ гэж харж байгаа.

-Дор бүр нь тайлбарлахгүй юу?

-Нэгд нь, хуудийг гууль болгочихлоо. Хуулийг дээд албан тушаалтнаасаа эхлээд зөрчиж болдог юм байна гэдгийг иргэдэд үлгэрлэж, баталж өгсөн. “Хууль зөрчөөд ч хамаагүй асуудлыг шийд”
гэдэг дүрэм өнөөдөр төрд үйлчилдэг болчихлоо, Хоёрдугаарт, Ардчилсан нам доторх энэ зөрчил тэмцэл нь иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулсан. Гуравдахь нь, улс төр эдийи засаг хоёрыг хэтэрхий их хутгасан явдал.

Үүнийх нь үр дүнд улс орны тусгаар тогтнолд ч аюул, занал учрах магадлалтай болсон. Энэ турав бол Ардчилсан намын ужигт “өвчин” юм байна. 1996-2000 оиы хооронд төр барьж байх хугацаандаа яг энэ ужигт “өвчнөө” тэд төрд халдаасан. Үүнд нь ард түмэн тухайн үедээ ухамсрын шанаа өгч, төрөөс үндсэнд нь хөөсөн. УИХ-ыи 2000 оны сонгуулиар ганцхан суудалтай хоцорч байсан нь үүнийг нотолно.

-Тэгвэл цаг хугацааны давтамж нь  2016 онд дахин тохионо гэж та харж байха уу?

Ямар ч байсан ард түмэн 2012 онд Ардчилсаи намд гэрийн даалгавар өгсөн. Тэр гэрийн даалгавраа 2016 онд шалгах нь тодорхой. Уг нь миний хувьд хүчирхэг хоёр улс төрийн намын тогтолцоо руу яваасай гэж хүсдэг. Энэ утгаар нь аваад үэвэл улс төрийн намуудын төлөвшил нийгмийн хөгжлөөсөө хоцроод байна уу гэж харж байгаа. Өнөөдөр шинэ нам байгуулагдаад, УИХ-д бие даагчид олноороо орж ирвэл хууль тогтоох засаглалын чадавхи сулрах магадлалтай. Иймд улс төрийн намуудын төлөвшил нийгмийнхээ хөгжлийг гүйцээсэй гэсэн хүсэл бий.

-Гэхдээ зөвхөн Ардчилсан нам дотор фракцийн зөрчил идэвхжсэн гэдгээс илүүтэй олон нийтийн зүгээс "Хоёр том нам дамнасан бүлэглэл хоорондын дайсагнал” гэх томьёолол эрчээ авч бийх шиг санагдсан. Мэдээж нэг нь МАН байж таараа?

-МАН бол 90 гаруй жилийн түухтэй улс төрийи хүчин. Мэдээж сайн, муу зүйл олон бий. Гэхдээ 2012 оны УИХ-ын сонгуулийн дүн алдаагаа ухаарах, дотоод руугаа ажиллах ухаарал өгсөн гэж ойлгож байгаа. Иймд өнөөдрийн хувьд 2012 онтой харьцуулахад МАН-ыг алдаа оноогоо дүгнэсэн, эргэх холбоогоо сэргээсэн, олон нийттэй харилцах арга ухаандаа суралцсан нам болж чадсан гэж бодож байна.