Өршөөлийн хууль олон улсын гэрээ, конвенци зөрчсөн бол зохих шатны байгууллагад хандах хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.10.21

Өршөөлийн хууль олон улсын гэрээ, конвенци зөрчсөн бол зохих шатны байгууллагад хандах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

Өршөөлийн хуулийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ. Гэвч Улсын Дээд шүүхээс Өршөөлийн хууль олон улсын гэрээ, конвенциудыг зөрчиж байгаа учраас баталж болохгүй гэж байна. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль хүчин төгөлдөр үйлчлээгүй байна. Ерөнхийлөгч тус хуулийн ес, долоо, тавдугаар заалтад хориг тавьсан. Бид зохих хуулийн дагуу ажлын хэсэг байгуулан Хууль зүйн байнгын хорооноос Их хурапд өргөн барьсан. “Шударга ёс” эвслийн өмнө МАН-ынхан завсарлага авсан л даа. МАН-аас тавьсан шаардлагыг Хууль зүйн байнгын хороон дээр хэлэлцэж, байнгын хороон дээр олонхийн санал аваагүй ч гэлээ асуудлыг чуулганаар хэлэлцүүлье гэсэн. Нам, эвслийн бүлэгт завсарлага өгч байгаа нь хуулийн дагуу л явагдаж байгаа хэрэг.

Өршөөлийн хуулийн төсөл дээр МАН, МАХН завсарлага авлаа. Ер нь бол хуулийг нягт нямбай хэлэлцэж, батлах ёстой. Энэ зарчмаар ажил үргэлжилж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь бид ардчилалд суралцаж байна. Зарим улс 100, 200 жил ардчилсан нийгэмд амьдраад төгөлдөр болгож чадаагүй л байгаа. Манай улс 25 жилийн ардчиллын түүхэн ойгоороо урьд өмнө гаргаж байгаагүйгээр олон хүнийг хамруулсан Өршөөлийн хууль санаачиллаа. Одоо нягт нямбай хэлэлцэх ёстой. Хурдан түргэн шийдвэрлэх асуудал биш.

- Олон улсын гэрээ конвенцийг зөрчиж байгаа гэж ярьж байна. Яг ямар заалтыг хэрхэн зөрчиж байгаа юм бол?

-Өршөөлийн хууль батлагдаад ганцхан удаа л үйлчилдэг. Тэгэхээр урьд өмнө батлагдсан хуулиудаа өөрчилсөн, үгүйсгэсэн маягтай байгаа. Гэм буруутай үйлдэл хийсэн бол шүүхээс өгсөн ял эдлэх ёстой гэдэг. Би Монголын төрийг УИХ гэж ойлгож байна. Өршөөлийн хуулийг батлах эрхтэй газар нь УИХ. Тиймээс гадна, дотнын гэрээ, конвенцийг зөрчсөн зүйл байхгүй гэж бодож байна. Хууль зүйн талаасаа ял эдлэх ёстой хүмүүсийг өршөөнө гэдэг зөв зүйтэй санаа биш.

Манай улс зах зээлийн нийгэм, ардчилсан нийгэмд шилжээд удаагүй байна. Тэгэхээр энэ нийгэмд амьдрахад бэлтгэгдсэн хүмүүс нь 20 настай залуус. Тэднээс ахимаг насныхан захиргаадалтын нийгэмд амьдарна гэж бэлтгэгдсэн байдаг. Тэр утгаараа ял эдлэх ёстой хүмүүсийг өршөөнө гэхээр оновчтой санагдахгүй байгаа байх. Шүүгч, хууль сахиулах байгууллагын хүмүүс хуулийг биелүүлэх ёстой болохоос батлагдаагүй байгаа хуулийг шүүмжилж, хуулийн үр дүнгийн тухай олон нийтэд ярих ёсгүй.

Үнэхээр олон улсын гэрээ, конвенцийг зөрчиж байгаа бол зохих шатны байгууллагад хандах хэрэгтэй. Ундсэн хуулийн Цэц, Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын гишүүдэд хандах эрх нь нээлттэй. Ингэж хандахгүй байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлэх нь зохистой биш.

-Өршөөлийн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэзээ батлагдах вэ. Хориг тавьсан зүйл заалтын тус бүрт санал хураах уу?

-Ерөнхийлөгч тус хуулийн 11 зүйл заалтад өөрийнхөө санал бодлыг илэрхийлж хориг тавьснаас тавыг нь хүлээгээд авчихсан. Тэр дундаа залуусын үйлдсэн хэрэг гэж яригдаад байгаа танхай, зодоон, дээрмийн хэргүүдээс хоёр жилийг хасахаар болсныг Ерөнхийлөгч хүлээж авсан. Хээл хахууль буюу авлигын зүйл ангийг өршөөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа.

Хүлээж авсан таван зүйл ангиар хууль боловсруулаад Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын чуулганд оруулна. Үлдсэн зургаан зүйл ангийн асуудал Хууль зүйн байнгын хороон дээр олонхийн дэмжлэг аваагүй. УИХ-ын чуулган дээр дахин санал хураахаар болсон.

-Сүүлийн үед АН-ынхан  бүлэг дотроо ойлголцохгүй байна гэх яриа гарч байгаа. АН дотроо үнэхээр тийм хагарал бий болчихсон юм уу. Сонгуулиас өмнө АН-ын нэг дээвэр дор байсан гишүүд тус, тусдаа нам байгуулж гарах нь гэх яриа өрнөж байна?

-Манай нам руу гаднаас чулуу шидэж гишүүдийг хооронд нь хагаралдуулдаг байлаа. Одоо тийм байхаа больсон нь хэд, хэдэн зүйл дээр анзаарагдлаа. Нэгдэж нягтардаг, сахилга баттай болсон байна. Намын, бүлтйн, гишүүдийн хариуцлага өндөр болж байгаа нь намын даргын ярилцлагаас харж болно. Ер нь ажил төрөл сайн явагдаж байхад намын удирдах бүрэлдэхүүнийг гаднаас нэлээн муулж байна. Э.Бат-Үүлийг, намайг ч гэсэн муулж ярьдаг. Сөрөг хүчнээс муулж байгаа бол бидний ажил сайн явагдаж байна гэж ойлгодог. Сонгууль дөхөж байгаа болохоор хийсэн зүйлсийг аль болох харлуулах гэсэн оролдлого ихэсч байна.

-Зарим хэвлэл мэдээлэлд МоАХ-гтусдаа нам байгуулан гарах нь гэж бичиж байгаа?

-АН-аас гарч тусдаа нам байгуулах гишүүд гарахгүй гэж бодож байна. Хэрэв ингэж бичиж байвал гаднын бор шувуу л байгаа байх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа бүх зүйлд итгэнэ гэдэг хэцүү. Олонхэвлэл мэдээлпийн хэрэгсэл байгаа ч “Өдрийн сонин” шиг үнэнийг бичдэг сонин тэр бүр алга байна. АН-ын гишүүд хоорондоо маргалдана, мэтгэлцэнэ. Урьд нь хязгаартаа тулсан мэт л маргалддаг байсан бол одоо хоорондоо учраа олдог боллоо.

ууль зүйн байнгын хороон дээр Эрүү, Зөрчлийн хуул ийгхэлэл цээд явах байх. Эдгээр хуул ь эрт батлагдсан бол Өршөөлийн хуулийн төсөл өнөөдрийн хэмжээнд хүртлээ тулгамдахгүй байсан гэх байр суурийг зарим гишүүн илэрхийлж байна лээ. Үүн дээр та ямар тайлбар өгөх вэ?

-Хэн нь ажил явуулахын төлөө, хэн нь гацааж байгааг олон нийт харж байгаа. Өөрсдөө ойлгож байгаа мөртлөө хуулийг гацааж буй гишүүн бий. Таны хэлсэн хуулиуд батлагдахад бэлэн болчихсон. Мэдээж хэрэг гишүүд өөр, өөредийнхөө байр суурийг илэрхийлэх байх. Аль болох хуульд өөрчлөлт оруулах, сайжруулах, олонхийн санал авсан нь дэмжигдэх зарчимтай. Түүнээс биш зүгээр нэг шантаажилж, шоудаж, өөрийгөө өргөмжилснөөр ажил явахгүй. Ард түмэн ч иймэрхүү үйлдлийг ялгаж салгадаг болсон байна.

-Хууль зүйн байнгын хороо даргаа сонгох гэж нэлээн маргалдав уу, яав. Бүлэг дээр таныг дэмжсэн ч, байнгын хорооны хурал дээр Ш.Түвдэндорж гишүүн өөрийгөө дэвшүүлсэн. Түүнийг бүлгийн дэд даргын албанаас нь чөлөөллөө. Энэ бүхний цаана ямар учир шалтгаан байна вэ. Хөндлөнгөөс ажиглахад АН дотроо ойлголцохгүй байгаа мэт харагдаж байна?

-Хууль зүйн байнгын хорооны даргыг нэг жилийн турш хийгээд миний бүрэн эрхийн хугацаа дууссан. Хуулийнхаа дагуу дараагийн даргаа сонгох ёстой. Энэ зарчмаар асуудлаа шийдсэн. Өнгөрсөн жилийн турш байнгын хорооны ажил хэрхэн явагдсаныг би биш, манай гишүүд тодорхойлно. Хамгийн олон цаг хуралдаж, хамгийн олон хууль өргөн барьсан нь Хууль зүйн байнгын хороо. Манай бүлгийнхэн ажлаа үргэлжлүүлэн хийх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэр хүн бүрт таалагдах албагүй.

Бага зэрэг санал зөрөлдөх зүйл гарсан. Мэдээж хэрэг хувь хүн өөрийнхөө нэрийг дэвшүүлэх, татах эрхтэй. АН-ын бүлгээс миний нэрийг дэвшүүлж, ажлаа үргэлжлүүлэн хийх нь зүйтэй гэж үзсэн. Тэр дагуу ажлаа хийгээд явж байна. Би гурван жил цэргийн алба хаасан. 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Тэгэхээр байнгын хорооны даргын үүрэгт ажлыг хийх бүх шаардлагыг хангаж байгаа гэж бодож байна. Улс орны төдийгүй дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа үед эв эеийг хичээж хэсэг хугацаанд зөв зүйтэй ажиллах л хэрэгтэй байна.

-Сүүлийн үед шүүгчдийн цалинг 30 хувиар хасах тухай яригдаж байгаа. Хэрэв шүүгчдийн цалинг 30 хувиар хасвал бусад хуулийн байгууллагынхнаасаа бага цалинтай болно гэж шүүмжилж байна. Үнэхээр шүүгчдийн цалинг хасахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм уу?

-Бид гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх гэсэн гурван засаглалтай. Шүүх засаглал жинхэнэ утгаараа оршин тогтнохын тулд бусдаас хараат бус байх ёстой. НҮБ-ын конвенци, зүйл заалтад ч гэсэн шүүгч хараат бус байна, цалинг нь хуулиар тогтооно гэж заасан байдаг. Тэгэхээр шүүгчдийн цалинг хуулиар тогтоохоос биш, Засгийн газар дуртай үедээ нэмж, дуртай үедээ хасч болохгүй. Шүүгчид олон хүний итгэл үнэмшил, амь амьдралыг шийддэг. Ямар нэгэн байдлаар хараат байж болохгүй. Хуулиараа шийдэх асуудал.

Тэгэхээр хуулиа биелүүлж ажилла гэж хэлмээр байна. Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд зохих ёсны албан бичгийг холбогдох газарт нь өгнө. Тэгээд ч энэ төсвийг баталчихаагүй байна. Манай байнгын хороонд ажилладаг хууль тогтоогчид хямралтай, эдийн засаг хүндэрч байгаа үед хуулийн байгууллагын цалингаар оролдож болохгүй гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүд бидний саналыг ойлгож дэмжих байх гэж бодож байна.

-Баянхонгор аймгийн уурхайд гурван хүн дарагдаж амь насаа алдсан нь Д.Ганбат гишүүний бие төлөөлөгчтэй холбоотой гэсэн мэдээлэл гарч байна. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?

-Боломжийн хэмжээнд ажил төрлөө хийгээд явж байгаа болохоор буруу зөв бодолтой хүмүүс болох, болохгүй бүхнийг нялах гэж оролдох юм. Миний хувьд улсын өмч идэж уусан, ах дүүгээ албан тушаалд томилсон зүйл байхгүй. Ах дүү нар маань бүгд хувийн хэвшилд ажилладаг.

Надтай холбоотой ямар нэгэн асуудал гардаггүй. Тийм болохоор манай тойрогт гарч байгаа асуудлыг нялзаах гэж оролдож байна. Миний бие төлөөлөгч дээрх асуудалд оролцоогүй. Удахгүй буруу мэдээлэл тараасан нь тогтоогдох байх.