Дональд Трампын этгээд "мэргэн" үгс
Дональд Трамп
2015.10.21

Дональд Трампын этгээд "мэргэн" үгс

Этгээд гэмээр содон төрхөөрөө олны танил болсон АНУ-ын тэрбумтан Дональ Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэхэд нам нэгтнүүд нь ойшоож хүлээж аваагүй ч тун удалгүй тэр рейтингээрээ "аман хүзүү"-нд оров.

Өнгөрсөн наймдугаар сараас эхлээд Трамп рейтингээрээ АНУ-ын асан Ерөнхийлөгч асан Жорж Бушын дүү Жеб Бушийг ардаа орхилоо. Үүний зэрэгцээ тэр улс төрчөөс гармааргүй мэдэгдлүүдийг хийж олныг гайхшруулсан хэвээр.

Түүний ярианд эмэгтэйчүүд гэсэн үгс бишгүй тохиолдоно. Тэр бол сайн эр, баян эрхэм. Түүн шиг тактикаар улс төрд хүч үзвэл яах бол? Уншигч та бүхэндээ Дональд Трампын хэвлэлд өгч байсан ярилцлагуудаас өвөрмөц үгнүүдийг түүвэрлэн хүргэе.

Өөрийн тухай

- Би ухаалаг залуу

- Зарим нь намайг машшшш их ухаантай гэдэг.

- Миний бие организмд арьс өнгөний үзлийг үүсгэдэг эд, эс гэж байхгүй.

- Би хар арьстнуудтай дотно байдаг.

- Би Хятадуудыг сайн мэднэ.  Би Хятадуудтай хамтарч их мөнгө хийсэн. Би Хятад ухааныг ойлгодог.

- Би эмэгтэйчүүдэд маш их дуртай. Би эмэгтэй хүнд туслахыг хүсдэг. Өөр ямар ч нэр дэвшигч хийж чадахгүй зүйлийг би эмэгтэй хүний төлөө хийж чадна.

- Эмэгтэйчүүдийн хувьд би бол итгэмээргүй сайн залуу.

- Дэлхийн хамгийн сайхан хүүхний нэгтэй унтаж байхдаа өөрийгөө бацаан шиг төсөөлж "чи ямар сайхан амьтныг өөрийн болгож чадав аа" гэж өөртөө хэлдэг байлаа.

- Хэвлэлийнхэн намайг галзуу юм шиг дүрсэлдэг. Гэхдээ би шал өөр хүн.

- Заримдаа этгээд зан гаргах нь ашигтай. Хүмүүсийн сонирхлыг татна шүү дээ.

- “Трамп” гэдэг хүн бол нэгэн төрлийн "шоу". Энэ шоуны билет хэзээ ч илүү гардаггүй. 

Бусдын тухай

- Хар арьстнууд миний хэр их мөнгө олдгийг байнга тоолдог нь миний тэвчээрийг бардаг. Харин еврей малгайтай намхан залуус миний мөнгийг тоолвол би дургүйцэхгүй.

- Мексик улс бидэнд олигтой хүмүүс явуулдаггүй. Харин асуудалтай хүмүүсээ илгээдэг. Эдгээр хүмүүс хар тамхи, гэмт хэргийг АНУ-д авчирдаг. Сайн хүн хааяа тааралддаг ч ихэнх нь хүчирхийлэгчид. Энэ тухай хил, гаалийнхан надад хэлсэн юм.

- Миний шоунд оролцсон бүх хүүхнүүд надад ил, далд байдлаар сээтэгнэдэг байсан. Мэдээж шүү дээ.

- Дэлхийн дулаарал гэдэг ойлголтыг Хятадууд Америкийн үйлдвэрлэгчдийг өрсөлдөх чадваргүй болгох үүднээс бодож олсон.

- Би Ромын Папыг хүндэлдэг. Тэр надад таалагддаг. Хэдийгээр тэр өдөр ирэх тутам улс төрд орж байгаа ч миний хувьд сайн залуу хэвээрээ.

- Миний хамгийн дуртай зүйл бол эмэгтэйчүүд. Үнэндээ тэд байгаагаасаа илүү өөдгүй, дээрэнгүй хүмүүс. Эмэгтэйчүүдтэй хатуу харьцах хэрэгтэй.

- Нөхөр нь эхнэрээ хаяж залуу хүүхэн дээр очиход хүн амын тал хувь нь л хаягдсан хүүхний талд байдаг.

- Миний бодоход хоёр төрлийн олон нийт байдаг. Эхнийх нь жинхэнэ олон нийт, нөгөөх нь олон нийтийн шаар шавхруу. Жинхэнэ олон нийт Дональд Трампыг хайрладаг бөгөөд байнга түүнийг өмгөөлдөг.

Охиныхоо тухай

- Дэлхийн хамгийн хөөрхөн эмэгтэйчүүдийн нэг нь хэн гэдгийг мэдэх үү? Дэлхийд ирэхэд нь би түүнд тусалсан юм. Энэ бол миний охин Иванка. Өндөр 1 метр 82 см. Дур булаам биетэй. Загвар өмсөгч болоод маш их мөнгө олсон.

- Энэ улсын залуу болгон миний охинтой уулзахыг хүсдэг.

Өрсөлдөгчдийнхөө тухай

- Хиллари Клинтон нөхрөө "сэтгэл хангалуун байлгаж" чадахгүй байж яаж Америкийг авч явах юм бэ?

- Америкчууд шоронгоос оргосон Мексикийн хар тамхины мафийн толгойлогч Эль Чапог урьж авчраад АНУ-ын иргэн болохыг санал болгоно. Яагаад гэвэл энэ улсын эрх баригчид “үгүй” гэж хэлж чадахгүй тийм л хүмүүс.

- МакКейн бол дайны баатар биш. Тэр олзлогдсон учраас л баатар болсон. Олзлогдоогүй хүмүүс надад илүү таалагддаг.