Хот, хөдөөгийн төрөх эмнэлгүүдэд инкубатор төв байгуулах шаардлагатай байна
УИХ-ын гишүүн О.Содбилэг Эрдэнэт хотод...
УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ сарын эхээр Орхон аймагт ажиллаж эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтаа хүлээлгэн өгсөн.
Тэрээр Орхон аймагт дөрвөн төсөл хөтөлбөр санаачилан хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “Эрүүл хөгжилтэй, Эрдэнэтийн хүүхдүүд” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд нярайн тасагт 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж гурван инкубатор, гурван шарлагын гэрэл, төрөлтийг удирдах ургын монитор хоёр, АНУ-д үйлдвэрлэгдсэн орчин үеийн тусгай зориулалтын төрөлтийн ор хоёрыг тус тус шийдвэрлэж өгсөн юм.
Сүүлийн жилүүдэд дутуу төрөлт нэмэгдэж эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болсон. Орхон аймагт мөн асуудал хүндэрч нийт төрөлтийн зургаан хувь нь дутуу төрж, түүнээс 70 хувь нь эндэж байна гэсэн судалгаа байна. Дутуу нярайг сувилахад хамгийн шаардлагтай зүйл нь инкубатор байдаг.
Гэвч эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалан улсын хэмжээнд инкубатортой хоёрхон тасаг байдгын нэг нь Орхон аймгийн бүсийн оношилгооны төв юм. Гэвч тус төвийн инкубаторын хүрэлцээ хангалтгүй учир УИХ –ын гишүүн О.Содбилэг өөрийн хөрөнгөөр нь Орхон аймгийн бүсийн оношилгооны төвийн нярайн тасагт хамгийн сүүлийн үеийн инкубаторыг авч эмч нарт нь хүлээлгэн өглөө.
УИХ –ын гишүүн О.Содбилэг: Эрдэнэт хотоос сонгогдсон гишүүний хувьд хүмүүсийн итгэлийг дааж ажиллахыг хүсч байна. Асуудалтай нь байнга танилцаж ирсэн. Гэвч улсын төсвийн аргаар асуудлыг шийдэх боломж бага байна. Тиймээс хувийнхаа зүгээс бололцоогоо гарган төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд явж байна. Үр дүн нь зөв зүйтэй гэж бодож байгаа. Учир нь энэ мөнгөөр, энэ төхөөрөмжөөр олон хүүхдэд эрүүл мэндийг хайрлаж, ирээдүйг нь нээж өгөх юм.
БОЭТ-ийн нярайн тасгийн эрхлэгч М.Баттуяа: Манай эмнэлэгт нийт төрөлтийн зургаан хүүхэд нь дутуу төрөлт байдаг. Манайд 2800 гаран хүүхэд төрдөг ээлжлээд 2-3 дутуу нярайтай байдаг. Хамгийн дээд тал нь таван дутуу нярайтай байсан тохиолдол бий. Инкубаторыг хоёр хоноод цэвэрлэх шаардлагатай. Тэр үедээ хүүхдийг дулаан орчноос нь гаргаад өлгийдөөд хэсэг байлгаад буцаагаад хийх үеэр ялангуяа паар хаасан үед хүүхдүүд хямардаг. Тиймээрхүү асуудал одоо байхгүй болно.
Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болж байгаа дутуу төрсөн нярайг амьдруулахын тулд хот, хөдөөгийн төрөх эмнэлэг бүрд инкубатор төвийг байгуулах шаардлагатай байна. Хоёр кг-аас доош жинтэй төрсөн хүүхдийг дутуу төрсөн гэж үздэг. 800 гр-аас дээш төрсөн хүүхдэд амьдрах боломж бий гэхдээ 1.5 кг болтол нь эмнэлэгт торинуулна. 35 хэм дулаанд өндөр чийгшилтэй орчинд байлгах нь сувилалд хамгийн чухал. Энэ орчинг инкубатор төхөөрөмж бүрдүүлдэг.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...