Хархорин сумын эмнэлэгт автомашин гардууллаа
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба /зургийг shuud.mn/
2015.07.29

Хархорин сумын эмнэлэгт автомашин гардууллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг түргэн тусламж үйлчилгээний машинтай боллоо.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тус эмнэлгийн дарга н.Шиваанордовт “Nissan” маркийн автомашины түлхүүрийг гардуулан өгсөн юм.

Хархорин сум нь эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал, хүрээ ихтэй байдаг аж. Тиймдээ ч орон нутгийн ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай хүргэхэд түргэн тусламжийн автомашины хэрэгцээ чухал байдгийг онцолж байлаа.

зургийг shuud.mn

 Мөн Nissan маркийн автомашиныг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт өгч, түлхүүрийг нь тус газрын  дарга Ч.Сэрчмаад хүлээн авсан. Энэхүү үйл ажиллагаа Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн их Даншиг наадмын үеэр болсон.

 Энэ онд улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээнд 50 машин өгөхөөс зургааг нь Өвөрхангай аймгийн сумдын эмнэлгүүдэд өгөх юм байна.

 Түүнчлэн энэ үед эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн таван ажилчныг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, таван хүнийг ЭМЯ-ны Хүндэт жуух бичгээр шагнаж урамшуулсан юм.