Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Байдраг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун нар
2015.04.13
Эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээн авчээ
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн Эрүүл мэндийн төвд нийлүүлж байгаа "ЦАХИЛГААН ШАТ БОЛОН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ" хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр дүүргийн Эрүүл мэндийн төвд боллоо.
Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Байдраг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Анхбаяр зэрэг албаны төлөөлөгчид оролцсон юм. Мөн Эрүүл мэндийн төвийн үйлчлүүлэгч өндөр настан иргэн н.Сонгууль эмнэлэгийн байгууллагын ажилтануудад хандан үг хэлж баярлаж, талархсанаа илэрхийллээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн төвд цахилгаан шат болон 7 төрлийн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Үүнд:
- Солонгос улсад үйлдвэрлэсэн Е- СUB7 маркын 68 сая төгрөгийн үнэтэй 4D ЭХО аппарат
- Солонгос улсад үйлдвэрлэсэн YM812i маркийн 11 сая төгрөгийн үнэтэй зүрхний цахилгаан бичлэгийн аппарат
- Солонгос улсад үйлдвэрлэсэн FM20 маркийн 9 сая төгрөгийн үнэ бүхий ургийн зүрхний цахилгаан бичлэгийни аппарат
- 8 сая төгрөгийн үнэ бүхий нүдний оншлогооны аппарат
- Солонгос улсад үйлдвэрлэсэн BP868F маркийн автомат даралтын аппарат
- Физик эмчилгээниы шарлагийн УВЧ аппарат зэрэг тоног төхөөрөмжүүдийг өгчээ.