Авлига, албан тушаалын хэргийг өршөөхгүй боллоо
Өршөөлийн хуультай холбоотой зарим асуултад хариулт авахаар УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатыг урилаа.
Хуулийн хэрэгжиж эхлэх процесс ямар байна. Бэлтгэл ажил хэр байгаа бол?
-Ерөнхийдөө бэлтгэл ажил хангагдсан гэж хэлж болно. Өршөөлийн хууль батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Хуулийн хэрэгжилтийн ажлын хэсгийг би өөрөөр ахлаж байгаа. Дараа долоо хоногоос ял эдэлж байгаа иргэд өршөөгдөнө.
Яг хууль батлагдах процесс явагдаж байх үед “Шударга ёс” эвслийн бүлгийхнийг нилээн бухимдсан гэсэн мэдээлэл байгаа?
-Өршөөлийн хуулийг дөрвөн сар хэлэлцлээ. Өршөөлийн хуульд МАН найм хоногын завсарлага хоёр удаа авсан. “Шударга ёс” эвслийн зүгээс 13 хоногийн завсарлага хоёр удаа бас авсан. Ардчилсан намын зүгээс завсарлага аваагүй баталж гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй ч гэсэн шийдвэр гарч байсан. Авлига, албан тушаалын хэргийг өршөөхгүй байх нь зөв гэж үзлээ. Энэ бол манай баримталж байгаа бодлого шийдвэр, ард түмэндээ амалсан амлалтдаа бүрэн нийцэж байгаа юм. Үүний өмнө улс төрийн явуулга их гарлаа. Ард түмэн харсан байх өршөөлийн хууль нээлттэй ил тод хэлэлцэгдээд батлагдлаа.
Ард түмний хамгийн их дургуйцлээ илэрхийлж байсан авлига, албан тушаалын хэрэг, хууль бусаар хөрөнгөжисөн гэх хэрэг өршөөгдөхгүй боллоо. Тэгэхээр шалгагдаж байгаа процесс үргэлжилж эхлэх байх?
-Шалгагддаг юм шалгагдаад л явж байгаа. Гэхдээ өршөөл үзүүлнэ гэдэг нь төрөөс явуулж байгаа том бодлого, их хурлын онцгой бүрэн эрх юм. Монгол төр өршөөх хүнээ өршөөнө. Нийтдээ эрүүгийн хуулийн 314 зүйл анги байдаг. Үүнээс 29 зүйл ангийг өршөөхгүй. Нэмэгдээд зургаан зүйл анги орлоо. Мөн хоёр жил хасагдах 10 гаруй зүйл анги байгаа бусад нь өршөөгдөх болно.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...