Цалин нэмэх нааштай үйлдэл төсвийн тодотголоор харагдсангүй
2015.11.05

Цалин нэмэх нааштай үйлдэл төсвийн тодотголоор харагдсангүй

Төрийн үйлчилгээний алба дотроо эрүүл мэндийн байгууллагад ажиллагсад бололцооны цалин авдаг гэсэн яриа бий.

Бодит байдал дээр эмч нарын цалин төрийн албан хаагчдын цалингын шатлалын дагуу дунджаар 500-600 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үүнээс нийгмийн даатгал хасаад ирхээр сард 400 гаран мянган төгрөгийн цалин авдаг нь харагдаж байна. Үүнтэй адил боловсрол, соёл гэх мэт төрийн үйлчилгээний бүхий л байгууллага адил цалингийн системтэй явж ирсэн.

Нийслэлийн нэгдүгээр амаржих газрын хувьд мөн л ийм цалинтай сарын хэрэглээгээ хангана гэдэг хэцүү. Гэхдээ илүү цагийн нэмэгдэл бодогдож байгаа ч долоо хоногт хоёроос доошгүй өдөр хонон өнжин ажиллаж байж нэмэгдэл цалин авдаг байна.

Энэ онд төрийн албан хаагчдын цалинг шатлалтай нэмхээр болж 90 тэрбум төгрөгөнд багтаахаар хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр баталсан байдаг. Энэ хэлэлцээрийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна. 14 хоногийн өмнө ҮЭХ-оос хамтын маргаан үүсгэхээр болсноо мэдэгдсэн ч засгийн газар тодорхой тайлбар өгөөгүй байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:  Нааштай үйлдэл төсвийн тодотголоор харагдсангүй. Тиймээс МҮЭХ зуучлагчыг урьж хамтын маргааныг зохицуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн засаг даргад хандсан харамсалтай нь зуучлагчыг томилхоос түтгэлзсэн хариу ирсэн байна.

Ямартай ч хөдөлмөрийн яам дээр үндэсний хороо хуралдахаар болсон байна.  Хэрвээ засгийн газар, дүүргийн удирдлагаас хамтын маргааныг шийдвэрлэхэд тодорхой ахиц гаргахгүй бол хуулийн дагуу хамтын маргаан арбитар руу шилжих цаашлаад ажил хаялт гарах эрх зүйн зохицуулалт бий гэлээ. Засгийн газраас хүлээсэн үүргээ биелүүлэхийг МҮЭХ болон төрийн албан хаагчид хүсч байна.