Засгийн газрын тогтвортой байдал чухал
Шийдлийн засгийн газрыг огцоруулах зорилго УИХ-ын дарга З.Энхболдын ахалдаг Шонхор фракцаас эхлэлтэй. Наанаа засгийн газрын тогтвортой байдал гэж яриад цаад талдаа Ардчилсан намын дарга шинэ засгийн газрын тэргүүн болох сонирхол байна хэмээх яриа гарч байгаа.
Энэ утгаараа Ерөнхий сайдыг огцоруулах бичигт 17 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээ бий. Дээр нь “Шударга ёс” эвслийнхэн засгийн газраас гархаар бэлдэж байгаа гэх яриа гарч байна. Тэгвэл МУ-ын түүхэнд хамгийн удаан ажилласан бүлэг гэгдэх “Шударга ёс” эвслийнхэн шийдлийн засгийн газраас гарах асуудал бүлэг дээр нэг ч удаа яригдаагүй. Тогтвортой байдлыг чухалчилж байгаа хэмээн М.Сономпил гишүүн мэдээллээ.
УИХ-ын гишүүн М.Сономпил: Өнөөдрийн байдлаар албан ёсоор бүлэг хуралдаад засгаас гарна гэсэн асуудал яриагүй. Улс орны эдийн засаг хүндхэн байна. Улс төрийн нөхцөл ч бас тийм ч таатай биш байна. Энэ засгийн газрыг огцоруулаад ард иргэд юу хожих юм. Цаана нь ямар үр дагавар байгааг тооцох ёстой.
Шинэ төрийн төлөөх тэмцэл саарал ордонд хурцадаж ардчилсан намын зарим фракц нам байгуулж тусдаа гарна гэх яриа хүчээ авлаа. Жил хүрэхгүй хугацааны дараа 2016 оны сонгууль болно. Энэ богино хугацаанд засгийн газрыг огцоруулснаар хэн ч хожихгүй ард түмэн хохирч үлдэнэ.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...