Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.11.09

Цэргүүдийг сургах асуудал чухал

Төмөр зам барих их төлөвлөгөөний ажлыг цэргүүдийнхээ хүчийг ашиглах санал Ардчилсан намаас тавьсан. Энэ асуудалтай холбоотой Батлан хамгаалах яам, Хөдөлмөрийн яамнаас хамтран ажиллах санамж бичиг үзэглээд байна. Цэргүүдийг мэргэжил сургалтын төвд сургаж бэлдэхээс эхлээд түр албан хаагч цэргүүдийг ч мөн ажилд хэрхэн дайчлах талаар төлөвлөгөөг боловсруулж эхлээд байна.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Одоогийн байдлаар цэргийн алба хааж байгаа цэргүүдээ хамруулах, дүйцүүлэх албанд хамрагдаж байгаа цэргүүдийг хамруулна. Мөн цэргийн албаа хаасан чөлөөт иргэд мөн сургалтад хамрагдах боломж байгаа. Манай яамнаас тухайн бүтээн байгуулалт явах аймгуудийн мэргэжил  сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сургалт явуулах ажил, багшлах, боловсон хүчнээр хангах чиглэлд үүрэг хүлээн ажиллах болно.

Цэргүүдээс гадна бүртгэлтэй ажилгүй залуусыг энэ ажилд дайчлах төлөвлөгөө байна. Үүний тулд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн чадавхийг дээшлүүлэх шаардлага тулгараад байгаа юм.