Татвар хураадаг байгууллагатай гаалийн үндсэн чиг үүргийг хольж болохгүй
2015.11.10

Татвар хураадаг байгууллагатай гаалийн үндсэн чиг үүргийг хольж болохгүй

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Гаалийн байгууллагын үндсэн чиг үүрэг бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг зохион байгуулах юм. Татвар хураадаг байгууллагатай гаалийн үндсэн чиг үүргийг хольж болохгүй. Үйл ажиллагаа нь эхлээд 100 гаруй жил болсон ийм түүхтэй байгууллагыг орлого талаас тооцож татан буулгаж байгаа нь туйлын харалган шийдвэр гэж үзэж байна.

Төрийн алба бүтцэд байх ёстой үндсэн тулгуур багана болох гаалийн байгууллагыг татварын мөнгө хураадаг байгууллага болгон өөрчлөх нь  их том бодлогын алдаа” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Намын дарга сонгогчдийн нэрсийн жагсаалтыг гартаа барих нь зөв үү. Төсвийн нэрэн дор булхай, луйвар хийж болохгүй”.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Төрийн банкинд бүтцийн өөрчлөлт хийгээд олон үр ашиггүй сангуудыг нэгтгэн үйл ажилагаагаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэтэл энэ асуудал байхгүй байна. 2012-2015 оны хугацаанд  3800 орчим орон тоо нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн 30 гаруй мянган албан хаагчдын 10 хувь нь л гэсэн үг. Харин цалингийн сан нэг их наяд төгрөгөөр нэмэгдчихээд байна” 

 УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ажлын хэсэг гүйцэтгэх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэл рүү татаж авчрах санал гаргасан бэ. Хуулийн  этгээдийн эрх мэдэл ихэнх улс оронд татварын байгууллагын хяналтанд байдаг. Ийм санаачлагыг УИХ гаргаж болохгүй. УИХ-ын дэргэд гүйцэтгэх эрх мэдлийн бас нэгэн чиг үүрэг бий” гэлээ

 Одоо УИХ-ын чуулганаар санал хураалт үргэлжилж байна.