Ням гаригт гал түймрийн таван дуудлагатай өнжжээ
Онцгой байдлын ерөнхий газар
2015.11.16

Ням гаригт гал түймрийн таван дуудлагатай өнжжээ

Онцгой байдлын ерөнхий газар өчигдөр Объектын гал түймэр таван дуудлагатай байжээ. Тухайлбал,

Баянзүрх дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” худалдааны төвийн урд талд дугуй засварын газрын байр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөрийн 06.56 цагт  хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн долоо албан хаагч ажилласан байна.

Улмаар галд өртөж нас барсан иргэн 28 настай, эрэгтэй Ч-ын цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн газрын III хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн аж.

Мөн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Багануур элч” ХХК-ийн байрны  дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг ирж Гал унтраах, аврах 10 дугаар ангийн долоон албан хаагч ажилласан байна.

Харин Сонгинохайрхан дүүрэгт хоёр дуудлага ирсэн байна. Тус дүүргийн 9 дүгээр хорооны  баруун Баян–Уулын 5 дугаар гудамжны 5 тоотод иргэн М-н гэр шатаж байна гэсэн дуудлага болон 25 дугаар хорооны “Одонт”-ын 9 дүгээр гудамжны 2 тоотод иргэн О-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан аж.

Харин Сүхбаатар дүүрэгт нэг дуудлагатай байсан аврах 34 дүгээр ангийнхан амжилттай ажилласан байна.