"Шударга ёс" эвслийг засгаас гаргах санаархал анзаарагдаж байна
“Асуух эрх” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочноор УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ оролцож байна.
Таны хувьд УИХ-ын гишүүнээс нэг салбарын сайдын үүргийг хүлээн авч ажиллаж байна. Энэ салбарт очоод одоогийн байдлаар хэр их ажлыг хийж амжуулсан бэ?
-Барилгын салбар томоохон улс орны дэд бүтцийг хамарсан салбар. Барилгын асуудал, хот байгуулалт, газрын харилцаа гээд нилээд анхаарал татсан томоохон салбар. Салбараа хүлээн авч удаагүй байгаа ч гэсэн. Тулгамдсан асуудал руу түлхүү орж ажиллаж байна гэж хэлж болно. Шинэ зүйл, шинэ санаачилгыг эхлүүлэхээс өмнө өмнөх сайдын хийж хэрэгжүүлж байсан оновчтой үр өгөөжтэй саналыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, арга замыг тодорхойлох гэх мэт бодлогын томоохон асуудалд анхаарлаа хандуулж байна.
Төрийн залгамж халаа байх ёстой гэж боддог. Нэг сайд нь очоод нөгөө сайдаа үгүйсгэдэг, өөр үзэл баримтлалаар асуудалд ханддаг байх нь зарчмын хувьд байж болохгүй гэж ойлгож ажиллаж байна.
Барилгын салбарт асуудал их байгаа. Хэдийгээр бүтээн байгуулалт өрнөж байгаа ч өнөөдөр зах зээлд борлуулалт байхгүй байна. Өнөөдөр салбарын байдал ямар байна?
-Салбарын байдал бусад салбараас илүү онцлогтой. Цэвэр хувийн хэвшлийн үүрэг оролцоо их. Тэдний амжилтаар салбарын амжилт хөгжил, үр дүн тодорхойлогддог. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа аж ахуй нэгжүүд тэдний ажил хэр өгөөжтэй байгаа чухал. Өнөөдөр 4000 гаруй аж ахуй нэгж барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. 2012-2014 он хүртэлх эдийн засгийн хүчин чадалтай үед барилгын салбарын үйл ажиллагаа ихсэж, эдийн засгийн эргэлтэд орсон.
Гэтэл өнөөдөр тэр үеэ бодвол хүчин чадал буурсан. Энэ нь барилгын борлуулалттай шууд хамааралтай. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд бүгд банкнаас зээлтэй өртэй байна. Энэ өрийн сүлжээг арилгах арга замыг тодорхойлж аж ахуй нэгжүүдийг дэмжих бодлого явуулахгүй бол цаашлаад бусад салбараа татаж унагах байдалд тулаад байна. Энэ салбарыг босгох бодлого өнөөдөр тулгамдаж байна. Борлуулалтгүй байгаа нь эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгалж чадаагүйтэй холбоотой. Тэгэхээр өнөөдөр хэдий хэмжээний хүмүүс орон сууц худалдан авах чадалтай байна тэр шаардлагад хангасан өрхийг судалгааг хийж орон сууцжуулах бодлогыг төлөвлөх зайлшгүй шаардлага бас байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...