Авто зам
2015.11.18
"Авто замын салбарын эрдэм шинжилгээ судалгаа, норм стандартын ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдэвт семинар
Зам, тээврийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв, Японы Авто замчдын холбоо, Азийн дэд бүтцийн хүрээлэн хамтран зохион байгуулж буй "Авто замын салбарын эрдэм шинжилгээ судалгаа, норм стандартын ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдэвт семинар-ярилцлага 2015 оны 11 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд Засгийн газрын XI-ны байрны дугуй тэнхимд болно. Мөн оролцогч нарт Сертификат олгох болно.
Семнарт оролцох хүсэлтэй Авто замын салбарын ажилтан албан хаагчид болон инженер техникийн ажилтнууд Зам, тээврийн хөгжлийн төвийн мэргэжилтэн Н.Дамдинтай холбоо барьж бүртгүүлнэ үү. Утас: 95922400