Монголын аялал жуулчлалын салбар шилдгүүдээ тодруулна
Монголын Аялал Жуулчлалын Холбоо санаачлан Монголын аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг тодруулах “Golden Compass Mongolian Tourism Awards 2015” ёслолын үйл ажиллагааг БОНХАЖЯам, НАЖГазартай хамтран анхны жилдээ зохион байгуулах гэж байна.
Уг үйл ажиллагаа нь Монголын аялал жуулчлалын салбарт өөрийн үйл ажиллагааны чиглэлээр манлайлан ажиллаж байгаа байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулан урамшуулж шагнах, олон нийтэд таниулах зорилготой юм.
Олонд хүрсэн шилдэг фестиваль/эвент (Best event/festival), Сонирхолтой/Эко аяллын чиглэл/үзвэр (Best/Eco destination/attraction), Шилдэг хөрөнгө оруулалт/бүтээн байгуулалт (Best investment), Шилдэг шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн inbound аяллын компани (Best new products of an inbound tour operator), Олны талархал хүлээсэн outbound аяллын компани ( Best outbound tour operator), Шилдэг нийгмийн хариуцлагатай компани (Best social responsibility initiative), Шилдэг ресторан/хоолны газар (Best eatery), Шилдэг хоноглох байр (Best accommodation), Орон нутгийн шилдэг аялал жуулчлалын холбоо (Best local NGO in tourism) гэсэн чиглэлээр шилдгүүдийг тодруулна.