Сурагчид “Халуун дулаан сэтгэл” аян өрнүүллээ
2015.11.20

Сурагчид “Халуун дулаан сэтгэл” аян өрнүүллээ

Хан-Уул дүүргийн 52-р дунд сургуулийн эцэг эхийн зөвлөл болон 11б, 10б , 7а ангийн сурагч хүүхдүүд “Халуун дулаан сэтгэл” сайн үйлсийн аянг өрнүүлсэн байна.

Өвлийн улиралд мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалж малчдад туслах зорилгоор  сурагчид өөрсдийн гарын доорх материал, өөрсдийн томдсон, багадсан хувцсыг ашиглан бээлий болон малын элгэвч, нэмнээ зэргийг сургуулийнхаа технологийн багштай хамтран эсгэж урласан байна.

 

Мөн хүүхэд бүр лаа, шүдэнз, гутал, хувцсыг бэлдэж нийлүүлээд Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр хүлээлгэж өглөө.