Мянган ахлагчийн уулзалт болно
Мянган ахлагчийн уулзалт болно
2015.11.18

Мянган ахлагчийн уулзалт болно

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон батлан хамгаалах салбарын хэмжээнд 2015 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан.

Энэ хүрээнд ч ЗХЖШ болон Зэвсэгт хүчний ангийн удирдлагууд ахлагч нартаа хандсан хэд, хэдэн бүтээлч ажлууд хэрэгжүүлээд байна. Тэгвэл батлан хамгаалах салбарын удирдлагууд нэг жилийн  хугацаанд өрнөсөн энэхүү ажлын төгсгөлд Төрийн ордны Их танхимд ирэх сарын дундуур мянган ахлагчийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Чуулга уулзалтад Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүнээс гадна  Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын ахлагч нар оролцож нээлттэй ярилцах юм байна.