Ж.Сүхбаатарт атаархагсад
МАХН-ын шинэ гишүүн Ж.Сүхбаатар
2015.11.23

Ж.Сүхбаатарт атаархагсад

Өнгөрсөн баасан гарагт МАХН-ын удирдлагууд намд нь шинээр элссэн гишүүдээ хүлээн авч уулзжээ.

Уулзалтад МАХН-ын дарга Н.Энхбаяр, намын даргын ажлын албаны дарга Ц.Шаравдорж зэрэг удирдлагууд оролцож ирэх 2016 оны парламент болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн хуваарилалт ямар байх, хэнийг хаана дэвшүүлбэл амжилт олж болох талаар санал бодлоо солилцжээ.

Хамгийн гол нь намд нь шинээр элссэн гишүүдийн санал бодлыг чөлөөтэй сонссон нь 2016 оны сонгуульд санаатай байгаа ч сачий хүрэхгүй санаа алдаж яваа МАН-ын залуу гишүүдийн атаархлыг хөдөлгөж, халуухан ярианы сэдэв болжээ. Учир нь МАН-д улстөрийн амбиц ихтэй ч 2016 оны сонгуульд нэр дэвших эдийн засгийн болон улстөрийн дэмжлэг муутай залуус олон бий.

Тэдний хувьд намынх нь архаг гишүүд тийм ч амархан байр сууриа тавьж өгөх бодолгүй байгаагаас сонгуульд өрсөлдөх тойрог олдох найдлага бараг л байхгүй. Тэгвэл МАХН-ын шинэ гишүүн Ж.Сүхбаатар 2016 оны сонгуульд нэрийн жагсаалтаар юмуу, тойрогт өрсөлдөн УИХ-д орж ирэх нөхцөл бүрдээд байгаад атаархан амаа барьж яваа залуу гишүүд олон байгааг МАН-ын цагаан ордны үүдээр шуугиж байна. Цагаа олж бууриа сэлгэх бас л ашигтай байдаг ажээ.