2015.11.23

Иргэд үндсэн хуулийнд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн зургаан суманд ажиллах үеэрээ иргэдийн саналыг сонсчээ.

Иргэд Засгийн газар, УИХ, эрх баригчдад итгэх итгэл алдагдсан гэдгээ илэрхийлж байгаа юм. Мөн Үндсэн хуулинд гар хүрч, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна. Тухайлбал сонгуулийн өмнө  энэ хуулийг өөрчлөх талаар хүчтэй яригдаж байгаа нь улс төрийн зорилготой гэсэн хардлага төрүүлж байгааг ч дурджээ.  

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Иргэд хоёр гол хуульд саналаа хэлж байна. ҮХ-ийг цаг хугацааны хувьд өөрчлөх үе биш гэдгийг дурдсан. Энэ ч зөв байх. Яагаад гэвэл Үндсэн хуулинд тэр болгон улс бүр гар хүрээд байдаггүй. Хуучны долоон өөрчлөлтөө буцаагаад явах нь зүйтэй гэж бодож байна” гэлээ.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү