Батцэрэг.Н 2015.11.23 | Сонин: Өнөөдөр сонин

Тогтвортой, ногоон хөгжлийг иргэдэд ойлгуулна

Тогтвортой, ногоон хөгжлийг иргэдэд ойлгуулна

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум 2015 онд “Архигүй жишиг сум” болох зорилгоор “Архигүй Тосонцэнгэл" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлжээ.

Энэ хөтөлбөрийн хүрээнд “Сүүн тахилт” төрийн бус байгууллага иргэдэд архинаас татгалзах сургалт явуулан, хамруулсан хүмүүсийнхээ 52-ыг нь хорт зуршлаас нь салгасан байна. Мөн ‘Түм путина” эмнэлэг дээр явуулсан сургалтад суусан хүмүүсийн долоо нь архинаас татгалзсан бол ямар нэг сургалтад хамрагдаагүй 13 хүн сайн дураараа гашуун уснаас татгалз сан гэнэ. Үүний зэрэгцээ тус сумынхан аливаа баяр ёслол, тэмдэглэлт ойг согтууруулах ундаагүй тэмдэглэдэг болоод байгаа юм байна.

Энэ сарын 21-нд буюу өнгөрсөн бямба гаригт БОНХАЖЯ-наас сонин, сэтгүүл, телевиз, сайтын сэтгүулчдэд ногоон хөгжил болон тогтвортой хегжлийн талаар сургалт зохион байгууллаа. Цаашид сар бүр сургалт зохион байгуулж, энэ сэдвээр дагнан бичих, сурвалжлах сонирхолтой сэтгүүлчдинг мэргэшүүлэх аж.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Ногоон хөгжлийг хамгийн энгийнээр хэлбэл, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хөгжих үйл явц юм. Ногоон хөгжил болон тогтвортой хөгжлийг ард иргэдэд таниулж, ойлгуулахад хэвлэл мэдээллийн байгууллага маш чухал үүрэгтэй. Тиймээс сэтгүүлчдийг энэхүү сургалтад хамруулж буй нь ард иргэдэд мэдээлэл өгч байгаатай адил” хэмээн онцлов.

Уг сургалт Хустайн байгалийн цогцолбор газарт болсон бөгөөд сэтгүүлчид буга, тахийг ойроос харж, тэдний тоо толгой, онцлог шинжийнх нь тухай мэдээллийг ч авсан юм.