УИХ-ын гишүүн сайдыг огцоруулах санал тавих эрхгүй
Энэ шийдвэрийг УИХ-ын гишүүд янз бүрээр хүлээн авч байна. С.Баярцогт сайдыг огцоруулах асуудлыг О.Баасанхүү гишүүн УИХ-д өргөн барьсны дараахан үндсэн хуулийн цэц дунд суудлаар хуралдаж сайдыг огцоруулах асуудлыг гишүүд ганц нэгээрээ тавьж шийдвэрлүүлэх нь засгийн газрын танхимын зарчим болон Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласан байна хэмээн дүгнэлт гаргасан.
Харин Үндсэн хуулийн их суудлын цэц дунд суудлын хуралдаанаас өмнө нь гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цэцийн энэ шийдвэр хууль зөрчсөн гэж үзэж байна. “Засгийн газар хуралдаан гаргахдаа олонхоороо гаргана гэж байгаа ч бодит байдал дээр Ерөнхий сайд засгийн газраа захирч парламент шиг, улсын их хурал шиг тогтолцооруу шилжсэн. Одоо ч гэсэн засгийн газар комбинатын зарчмаар ажилладаггүй. Ерөнхий сайд өөрийн сайдуудаа бүрэн мэддэг болий гэж байгаа бол үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай яриа гарна. Тэрнээс биш үндсэн хуулийг давж үндсэн хуулийн цэц тайлбар хийх замаар үндсэн хуулийг гажуудуулж болохгүй” гэж хэллээ.
Түүний хэлж байгаагаар УИХ-ын тухай хуулийн холбогдох заалт нь биш харин засгийн газрын тухай хуулийн заалт нь засгийн газрын танхимын заалтыг байхгүй болгосон гэж үзэж байгаа юм байна. Нөгөө талаар энэхүү цэцийн дүгнэлт нь засгийн газрыг тогтвортой ажиллуулах хуулийн бас нэгэн хаалж болж байгааг гишүүд хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Цэц эцсийн шийдвэр гаргасан өөр тайлбар байхгүй. Өнөөгийн хууль эрх зүйн хүрээнд мөрдөөд л явна. Урьд нь УИХ-ын гишүүн сайд огцоруулах асуудал оруулах нээлттэй байсан бол тэр нь хязгаарлагдлаа. Энэ нь засгийн газрыг улам шахдаг, огцоруулах асуудлыг гаргадаг эрх нээлттэй байгаа” хэмээн хэллээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү....