Дөрвөн өөр агуулга бүхий сонгуулийн хуулийг нэгтгэх ажлын хэсэг байгууллаа
2015.12.01

Дөрвөн өөр агуулга бүхий сонгуулийн хуулийг нэгтгэх ажлын хэсэг байгууллаа

Сонгуулийн тухай дөрвөн өөр хууль өргөн баригдсан учраас парламент журмын дагуу дөрвүүлэнг нь хэлэлцээд хэрэгтэй заалтыг батлах боломжтой. Өнгөрөгч баасан гаригийн чуулганаар дөрвөн өөр агуулга бүхий сонгуулийн хуулийг нэгтгэх ажлын хэсэг байгуулахаар болсон.

Улс төрийн намуудын эрх ашгийн үүднээс боловсруулагдсан эдгээр хуулийн дундаас ямар хууль бий болох нь бүрхэг байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэ удаагийн сонгуулийн хуулиар төрийн албан хаагчдыг цэгцэлнэ гэж тусгасан. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдыг сонгуульд нэр дэвших боломжоор хангах асуудлыг тусгасанаар онцлог гэгдэж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Намуудын жагсаалтыг тоог нэмэх хувилбар луу явж магадгүй. Ингэж тулгаж байгаа. Үүнийг баярын өмнө батлахыг оролдох болов уу гэж бодож байна.

УИХ-ын гишүүн А.Бакей: Гол анхаарах асуудал бол сонгуулийн тогтолцооны асуудал. Сонгуулийн тогтолцооны хувьд гурван төсөл гурвуулаа холимог тогтолцоог авч явах саналтай байгаа. Тэгэхээр холимог тогтолцоонд санал нийлж байгаа. Ажлын хэсгийг төрийн байгуулалтын байнгын хорооны дарга удирдаад бүрэлдэхүүнд УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгийн дарга нар болон төлөөлөл оролцож байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...